Монгол эхийн халуун сэтгэл хаачив аа?

2015-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Эх хүн болж, энгэртээ үрээ тэвэрнэ гэдэг эмэгтэй хүнд хэмжээлшгүй аз жаргал авчирдаг. Бас үр хүүхэд заяахгүй уйлж суугаа тавилан хэчнээн айлд байгааг хэлж барахгүй. Гэтэл мах, цусаа таслан байж тээж, төрүүлчихээд нялх үрээ торонд хийгээд хог мэт хаях ээжүүд олширч байгаад сэтгэл сэмэрч, самсаа шархирч сууна. Бүхэл бүтэн амьд хүн байтугай бүтэн хувцсаа хог руу шиддэг хүн ховор байх.

Хэдхэн сарын өмнө Сүхбаатар дүүргээс нэгэн нярайн цогцос олджээ. Тэр амьд төрсөн ч хоолойг нь 6-7 удаа  хэрчсэнээс хорвоог орхисон болохыг цагдаагийнхан тогтоожээ. Хүн төрлийг олох гэж яаран ирсэн тэр бяцхан амь ээждээ гологдон энэ хорвоогоос буцахдаа халуун энгэрт нь тэврүүлж, ангир уургийг нь амтлахыг яасан их хүссэн бол. Төрүүлсэн үрийнхээ хоолойг хэрчээд ууталж байхад нь хоёр хөх нь зангирч, халуун сүү нь урсаагүй гэж үү. Хөхөө саах болгонд үр нь үгүйлэгдээгүй гэх үү.

Энэ хэргийг илрүүлэхээр цагдаагийнхан шуурхай ажилласан ч эмнэлгүүдийн бүртгэл хангалтгүйгээс эрэл мухарджээ. Хамгийн аймшигтай нь энэ хэргийн хойноос хөөцөлдөж явахдаа тэд нэгэн эмэгтэйг төрснийхөө дараа нас барсныг олж мэджээ. Тэр эмэгтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа жирэмсэлж, төрснийхөө дараа хүүхдээ хотын захад аваачиж булчихаад өөрөө савны халуунаар амиа алдсан байжээ. Энэ мэтчилэн цагдаад мэдэгдээгүй, бүртгэгдээгүй хэчнээн хүүхэд амиа алдаж, хаягдаж байгаа нь аюулын харанга дэлдэх болов. Энд би нэг л тохиолдлыг бичиж байна. Төрөнгүүт нь орцонд, жалганд, хогонд хаясан, халуун нурманд хийсэн, жорлонд унагасан хэргүүд хэвлэлээр олонтаа гарсан.

Нийслэлийн хэмжээнд эх нь хүүхдээ хаях, төөрүүлэх гэмт хэрэг 2013 онд 11, 2014 онд 18 бүртгэгджээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 43,6 хувиар өссөн үзүүлэлт аж. Гэтэл хэргийн илрүүлэлт 66,7 хувьтай байгаа нь харамсалтай. Тиймээс хатуу сэтгэлт ээж, аавуудад хариуцлага тооцож, нийтэд зарлан, нийгмээрээ жигшин зэвүүцдэг болмоор байна. Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж, илрүүлэлт муу байгаа нь төрөх эмнэлэг, өрхийн болон хувийн эмнэлгүүдэд бүртгэл хангалтгүй, хоорондын уялдаа холбоо байхгүй, мэдээлэл солилцдоггүйтэй холбоотойг албаны хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл замбараагүй энэ байдлаас дөнгөж төрсөн нярай хохирч байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулсан.  

Энэ олон хүүхдийн амийг хөнөөсөн гол шалтгаан ердөө л хүсээгүй жирэмслэлт гэх. Хэргийг үйлдэж байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд болон амьдралын төвшин муу, мөн гэр бүлээс гадуурх харилцааны золиосонд нялх үрс өртөж байгаа нь эмгэнэл.

Уг нь өнөө цагт жирэмслэлтээс хамгаалах эм, тариа шиг олдоцтой зүйл алга. Бэлгэвчийг ч үнэгүй тараадаг газрууд бий. Аргаа барахад жирэмслэлтийг тасалж болох зөвшөөрөгдсөн хугацаанд нь буюу бага сартайд нь хандах эмэгтэйчүүдийн эмнэлэг ч олон байна. Яагаад заавал есөн сар хэвлийдээ тээж, хүн төрлийг олоод хорвоо дээр ирсэн хойно амийг нь тасалж, хог шиг хаяна вэ?

Монголчууд эртнээс үр хүүхдээ хүндэлж хайрлаж ирсэн өр зөөлөн ард түмэн. Тиймдээ ч амьдралын хүнд хэцүү байдал, аргагүй шалтгаанд орлоо гэхэд хүн болгоод авчих сайхан сэтгэлт айлын үүдэнд юм уу, Гандангийн хүрдэнд үлдээж байсан тухай ном зохиол, кино шийнд өгүүлдэг шүү дээ. Тэгвэл өнөөдөр хүүхдийн асрамжийн газрууд олноороо ажиллаж байна. Тэгж их хүүхэдтэй болохыг хүсэхгүй,тэжээж чадахгүй байгаа бол тэнд аваачиж өгч болно шүү дээ. Олон жил мөрөөдсөн ч дөнгөж сая л гурван саяулаа болж буй бидэнд тэд минь үнэ цэнэтэй. Үр хүүхдийнхээ төлөө үхэхээс бусдыг хийж, өвчтэй хүүхдээ өндийлгөх гэж, өөрөөс унаагүй ч өөрөөлийн хүүхдийг өсгөж буй ачтан ч олон бий. Ийм сайхан сэтгэлтэй монгол ээжүүд, эмэгтэйчүүдийг хад чулуу мэт хатуу болгох ямар шалтгаан байна вэ.

“Энэ хорвоогоор нэг “Ээжээ” гэж хашгирахад эжий минь ганцхан миний дууг танина” гэж бид эх үрийн холбоог магтан дуулдаггүй билүү. “Ээжээ” гэж дуудуулах нандин хувь заяагаа хайрлаж, үр хүүхдээ шувууны сүүдрээс ч харамлаж өсгөдөг эхийн ариун сэтгэлээ бүү булингартуулаач монгол эмэгтэйчүүдээ, эх хүний хувьд зөвхөн үүнийг л гуйя.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

8 цаг 19 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

8 цаг 19 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Өчигдөр 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Өчигдөр 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Уржигдар 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

2025-08-12