2, 7-гоор төгссөн бол хоёрдугаар сард татвараа төлнө

2015-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам” баталжээ. Уг журмаар нийслэлд автотээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдах, албан татвар төлөхтэй холбогдон гарах харилцааг зохицуулах бөгөөд авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг боловсронгуй болгох, албан татвар, төлбөр хураах нэгдсэн тогтолцоог бий болгоход төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, чиг үүргийг тодорхой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажлыг зохион байгуулах юм.

Журамд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор:

-1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

-2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

-3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард

-4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

-5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус хамрагдан тухайн оны зургадугаар сарын 01-ний дотор багтаан зохион байгуулах, албан татвар, төлбөр хураамж, албан журмын даатгалд хамрагдсан эсэхийг үндэслэн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулан нэгдсэн нэг наалтыг олгохоор заажээ.
Мөн Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд албан татвар, төлбөр төлөөгүй, хариуцлагын даатгалд даатгуулаагүй, хяналтын үзлэгт хамрагдаагүй авто тээврийн хэрэгслийн эзэмшигчид хариуцлага тооцох, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах, татвар төлбөрийг төлүүлэн хяналтын үзлэг оношлогоонд хамруулах үүрэгтэйг заасан байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч тогтоосон хугацаанд авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд эзэмшигчийн бүртгэлийн хаягаар хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр торгууль оногдуулах болохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Эх сурвалж:  www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 12 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 30 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин