“HUNNU AIR” Хөвсгөл чиглэлийн нислэгээ цуцалжээ

2015-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Агаарийн тээврийн үйлчилгээ  эрхэлдэг  “ HUNNU AIR ” компани Улаанбаатар-Мөрөн чиглэлийн нислэгээ ирэх гуравдугаар сарын 1-нээс түр зогсоохоор болсон байна. Энэ ньХөвсгөл Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай зам өнгөрсөн оны сүүлчээр ашиглалтад орсноос болж агаарын тээврээр зорчигчдын урсгал багассантай холбоотой ажээ. Тус чиглэлд “ HUNNU AIR ” компаниас өөр компани агаарын тээврийн үйлчилгээ эрхлээгүй байна. “ HUNNU AIR ” компанийн хяналтын мэргэжилтэн Б.Оюунтуяагаас энэ талаар тодруулахад   “ Нислэгийн зуны цагийн хуваарь гуравдугаар сарын сүүлчээр гарна. Гэхдээ ирэх гурван сард нислэг хийхгүй. Цаашдаа зургадугаар сарын 1 хүртэл нислэг үйлдэх эсэх талаар шийдвэр гараагүй байна. Гэхдээ зургаан сар хүртэл зогсоох магадлалтай байна. Учир нь зорчигчдын урсгал зуны улиралд их, өвлийн улиралд  эрс багасдаг. Нислэгээ зогсоохгүйн тулд өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Улаанбаатараас Мөрөн, Увсын чиглэлд давхар нислэгийг үйлдсэн. Он гарснаас хойш  Мөрөнгийн чиглэлд хоёр талдаа 1-2 зорчигчтой болсон тул манай компани дангаар нислэг үйлдэх боломжгүй болсон” гэв. Үүнээс шалтгаалж гуравдугаар сарын 3, 4 нд  Хөвсгөл далайд жил бүр болдог мөсний баярт оролцох гадаадын зарим  жуулчдад хүндрэл учирсан байна. Гэхдээ тус компани энэ үеэр жуулчдын компаниудын хүсэлтээр гуравдугаар сарын 2, 4-нд  нислэг хийж магадгүй гэлээ.  Одоогоор тус компани БНХАУ-ын Манжуур, Хайлаар хотуудад , орон нутгийн чиглэлд Увс, Ховд, Завхан, Дорнод, Хөвсгөл гэсэн чиглэлд нислэгээ үйлдэж байна. Мөрөнгөөс бусад чиглэлийн нислэг хэвийн үргэлжилж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 12 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 30 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин