Эрчим хүчний үнийг нэмэхэд ШӨХТГ-тай зөвшилцөхийг санууллаа

2015-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

ШӨХТГ-аас цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлсэн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг судлан, хянан шалгах зорилго бүхий ажлын хэсэг байгуулагдан судалгаа, хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд ШӨХТГ-ын удирдлагууд Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудтай өчигдөр уулзжээ. Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан зах зээлийн харилцаанд шилжсэн 1990-ээд оноос эхлэн хүнд ачааг үүрч ирсэн эрчим хүчний салбарыг дэмжиж, ЭХЗХ-ноос 150кВт/ц-аас дээших ахуйн болон нэгжийн хэрэглээний эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт хүргэх байр суурийг зарчмын хувьд дэмжиж байгаа боловч үүнийг 2015 онд багтаан хэрэгжүүлэх тал дээр эдийн засгийн хямралаас улбаалсан иргэдийн амьжиргааны төвшин, бизнес эрхлэгчдийн хүндрэл бэрхшээлийг бодолцож, эцсийн хэрэглэгч дээр тусах нөлөөлийг бодитойгоор тооцож шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлэв. Эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлнэ гэхээс илүү эрчим хүчний салбарын аж ахуй эрхлэгчдийн бүтэц, менежментийг оновчтой болгох, үргүй зардлыг багасгах замаар алдагдлыг бууруулах боломжтойг Т.Аюурсайхан онцоллоо. Мөн түүнчлэн ЭХЗХ-ноос хуульд заасан чиг үүргийнхээ дагуу эрчим хүчний үнэ тарифыг зохицуулах эрхтэй ч гэсэн эрчим хүчний компаниуд хуулийн дагуу ШӨХТГ-аас зөвшөөрөл авсны үндсэн дээр үнэ тарифынхаа өөрчлөлтийг мөрдүүлэх ёстойг сануулсан байна. Цаашид хоёр тал эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин болон төрийн байгууллагуудын хууль тогтоомж хэрэгжүүлэх чиг үүргийн уялдаа холбоог сайжруулах тал дээр харилцан ойлголцлыг хангаж ажиллахаар санал нэгджээ.

Эх сурвалж: polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 12 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 30 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин