Занданшуулсан шарилаар жуулчдыг татья

2015-02-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Нийслэлээс 200 жилийн түүхтэй занданшуулсан шарил олдсон нь дэлхийн анхаарлын төвд байна. Тухайлбал, АНУ-ын “Time” сэтгүүл дээр “Буддын шашинтнууд Монголд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр олдсон занданшсан ламыг бүрэн үхсэн гэдэгт эргэлзэх ажээ. Тэд түүнийг ”түгдам” гэдэг гүн бясалгалын байдалд орсон бөгөөд дараагийн Будда ч байж болзошгүй гэж хэлж байна.   Далай ламын эмч бөгөөд алдарт лам Барри Керзин “Siberian Times” сонинд ярилцлага өгөхдөө, “Бясалгагч энэ байдлаас гаралгүй удвал Буддагийн төрлийг олох боломжтой. Оюун санааны ийм өндөр түвшинд хүрсэн бясалгагч бусдад туслан эргэн тойрны хүмүүст гүн гүнзгий баяр баяслын мэдрэмж хайрладаг” гэжээ.Бадамлянхуайн байрлалаар сууж занданшсан энэ ламын шарил 200 орчим жилийн настай гэж үзэж байгаа юм”, Итгэлт хамбын дараагийн төрөл  гэх зэргээр гадны хэвлэлүүд янз бүрээр бичжээ.

Харин манайхан түүхийн ховор олдвор олдчихоод дэлхий нийтээрээ шуугиад шунаад байхад нөгөө л хэн гэдэг этгээд занданшуулсан шарилыг хааш нь хэдэн төгрөгөөр зарах гэж байсанд хамаг анхаарлаа төвлөрүүлж байна. Уг нь төр засгийн зүгээс  ийм ховор зүйлийг хадгалах зориулалтын байрыг нь барьж, гадаад дотоодын жуулчдыг татах талаар бодож эхлэмээр.  Эдийн засаг хямарсан энэ үед мөнгө босгох хамгийн хялбар арга ч гэж хэлэх хүмүүс байна. Харин манай улсад  занданшуулсан шарилыг хадгалах зориулалтын байр сав байхгүйгээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хадгалуулж байгаа юм. Их удвал муудах аюултай гэдгийг шашны төлөөллийнхөн хэлж байгаа. Мөн тус шарилыг ямар гээч номтой хувилгаан хүнийх гэдгийг нь тогтоохоор түүхийн хүрээлэн, археологи, шүүх эмнэлэг, цагдаа болон шашны байгууллагынхан олон талын мэргэжилтнүүд нэлээн өргөн хүрээний судалгаа шинжилгээ хийж байна.

Харин занданшуулсан шарилыг судалж байгаа ажлын хэсгийн ахлагч Бурханч лам Г.Пүрэвбат  олон түмэнд “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөм­жлөгдсөн Цэвээн-Арашийн Чvлтэмжамцын шавь цорж Санжжавынх гэдгийг тогтоосон талаар мэдээлсэн. Мөн Цорж гэдэг нь номын богд, орон хийдийг даасан том лам мяндаг тушаалтан гэж байгаа. Тэгэхээр гадаад дотоодынхны сонирхлыг татах нь гарцаагүй. Бурханы номыг тэнэг хүнээр боолгож,  ухаантай хүнээр уншуулбал өгөөжөө өгдөг гэдэг .  Тиймээс ямар нэг догшин зүйлийг гаргаж ирэхдээ эрдэмтэй хүнээр гаргуулбал муу байдаг, жирийн иргэнээр гаргуулах юм бол сайн байдаг аж.  Домондоо бол занданшуулсан шарилыг мэргэн, номтой хүнээр гаргуулсан бол хямрал болдог гэж үздэг. Харин энэхүү занданшуулсан шарилыг зөв үедээ зөв хүнээрээ гаргуулсан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Сайн сүсэглэж чадвал сайн сайхны дохио гэдгийг шашныхан хэлсэн.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 12 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 30 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин