
Т.ДАЛАЙ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг өчигдөр Чингис хааны талбайд нээлээ. “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ, “Сүү”, “Талх чихэр” хувьцаат компани гээд 30 гаруй аж ахуй нэгж оролцож байна. Иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл Чингисийн талбайд үргэлжилнэ.
Эх сурвалж:www.polit.mn