“Хуульч news” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

2015-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш, өмгөөлөгч Ж.Эрдэнэбулганы зургаар нүүрээ гоёсон “Хуульч news” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдынхаа гар дээр очлоо. “Хуульч news” ТББ-аас эрхлэн гаргадаг тус сэтгүүлийн энэ дугаарын зочноор эрдэмтэн зохиолч, нэрт орчуулагч, соён гэгээрүүлэгч Л.Дашням уригдаж хүн мүсний тэнгэрийн тухай сонирхолтой яриа өрнүүлсэн байна. Эдийн засаг хямарч хаа сайгүй хэмнэлтийн тухай ярьж буй өнөө үед давхар цалингийн тухай асуудлыг тус сэтгүүл хөнджээ. Мөн “Бусдын дэмжлэгтэйгээр амиа хорлох” буюу “Үхэх эрх”-ийн талаар хуульч, эмч М.Цэрэнбатын өгүүллийг та энэ дугаараас унших боломжтой. Дэлхийн шилдэг хуулийн 20 фирмийн тунилцуулга, Үндсэн хуулийн Цэцийн дарга, академич Ж.Амарсанаагийн бага насны хөгжилтэй түүх, өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн гавьяат хуульч Н.Төрбатын тухай нандин дурсамж энэ дугаарт багтсан байна.   Египтэд бэлхүүсний бүжиг хийдэг хүүхнүүдэд оноосон тусгай татвар байдаг бол Хятадын Тяньжин хот гэр бүлээ батлуулаагүй атлаа хамтран амьдарч буй хүмүүсээс “нүглийн татвар” авдаг байна. Татвартай холбоотой энэ мэт сонин хачин баримтуудыг та энэ дугаараас уншаарай.

Эх сурвалж:www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 12 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 30 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин