Б.Саруултуяа: Битүүний өдөр шинэ хувцас, ууц, идээгээ алдаад цагдаагийн байгууллагад хандсан тохиолдол бий

2015-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Цагаан сарын баяр дөхөж айлууд ууц, мах, буузаа хулгайд алдах тохиолдол нэмэгджээ. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын НХЖХГ-ын УСХ-ийн Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн,цагдаагийн ахлах дэслэгч Б.Саруултуяагаас зарим зүйлийг тодруулаа.

-Цагаан сар дөхөхөөр айлууд бууз, махаа хулгайд алдаад эхэлдэг. Цагдаагийн байгууллагад энэ төрлийн хэрэг хэр бүртгэгдэж байна вэ?

Сар шинийн баяртай холбоотой амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс  цоож цуурга муутай, эзэнгүй айлын ууц, бууз, мах, хөөрөг дээл гэх мэт эд зүйлсийг хулгайлах хэрэг сүүлийн өдрүүдэд гарах боллоо. Тухайлбал, Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэсвгэрт иргэн Б-ийн  үүдний амбаараас гялгар ууттай найман кг бууз, гулууз мах нь алдагдсан, БЗД-ийн 20 хорооны нутаг дэвсгэрт иргэн Г-ийн гаднаас  хоёр  морь хулгайд алдагдсан хэрэг хэргийг тус дүүргийн цагдаагийнхан шалгаж байна.  Мөн Сонгинохайрхан дүүргийн 22-дугаар хорооны нутаг дэвсгэрт грашаас хоёр уут, 15 кг үхрийн мах алдсан хэрэг гарлаа. Тус дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д-ийн агуулахаас хонины 38 ширхэг гулууз мах алдагдсан байна. Тиймээс иргэд сонор сэрэмжээ дээшлүүлж амбаар, агуулах, граш дотроо эд зүйл хадгалж байгаа бол ядаж цоож цуургаа баталгаатай болгох хэрэгтэй. Хямдхан аятад цоожинд найдаад хичнээн зуун, сая төгрөгийн өмч хөрөнгөө хамгаалалтгүй орхиж болохгүй гэдгийг сануулмаар байна.

-Иргэдэд сэрэмжлүүлбэл?

-Өнгөрсөн жилийн сар шинийн баярын битүүний өдөр шинэ дээл хувцас, ууц, бууз, идээ будаагаа алдчихлаа хэмээн цагдаагийн байгууллагад хандсан олон буурай голоо харалтал  гомдож уйлж  суусан тохиолдол цөөнгүй гарч байсан.Тиймээс сар шинэ гарахад арав гаруйхан хоног үлдээд байгаа энэ үед гэрээ эзэнтэй байлгах хэрэгтэй. Мөн найдвартай цоожоор гэрээ цоожлоорой гэж хэлье. Хулгайч нар өдрийн цагаар иргэдийг эзгүй үед болон шөнийн цагаар амрах үед нь эд зүйлсийг нь хулгайлж байна.

-Хулгайч нар тухайн айлыг судалж байгаад очдог байх?

Хулгайч нарын арга заль нарийссан. Өдрийн цагаар айлуудаар малын тэжээл зарах нэрийдлээр  тухайн айлд хэдэн хүн байгааг ажиглаж, хулгай хийх боломж, авах зүйл юу байна гэдгийг ажиглаж байдаг. Тэр ч бүү хэл цоож цуурга нь ямархуу юм байна гэдгийг ажиглаад авах жишээтэй. Тиймээс таньж мэдэхгүй хүн ямар нэгэн зүйл асууж, лавлах  элдэв зүйл зарна гэх байдлаар хаалгыг тань тогшох, танайд орохыг хүсвэл үнэмлэхийг нь шалгах, сэжиг бүхий хүн байвал цагдаагийн байгууллагын 102  дугаарт мэдэгдэхийг анхааруулья.  

Мөн Нийслэлд болон Хөдөө орон нутгийн замд тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч, гэр бүл, үр хүүхэд ойр дотны хүмүүстээ аюулгүйн бүсийг зүүлгэж хэвшээгүй, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд байсаар байгаа нь хүний амь нас хохирох эрсдэлийг дагуулсаар байна. Oн гарсаар тээврийн хэрэгслийн даац, норм, стандартыг зөрчиж зорчигч тээвэрлэсэн, согтуугаар  тээврийн хэрэгсэл жолоодож  явсан зөрчлүүд нилээдгүй гарч хэд хэдэн хүний амь нас  хохирсон тохиолдлууд гарчээ. Мөн хөдөө орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, зориулалтын хамгаалах малгайгүй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалан амь насаараа хохирсон цөөнгүй тохиолдол  бүртгэгдсэн байна. Замын хөдөлгөөнд оролцож яваа иргэн та аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэн, дүрэм журмаа чанд сахиж, таны амь нас, эрүүл мэндийг хариуцаж яваа жолоочид шаардлага тавьж,  замын хөдөлгөөнд сахилга, соёлтой  оролцохыг анхааруулья.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 12 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 30 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин