Нийслэл “Тэмээн жингийн цуваа”-тай боллоо

2015-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо буюу хуучин танктай хөшөөний суурин дээр   “Торгоны зам” нэртэй орон зайн баримлын цогцолбор нээгдлээ.  Өнөөдөр цогцолборын нээлт болж, нийслэлийн удирдлагууд оролцов.  Орон зайн баримлын төрлөөр “Торгоны зам” цогцолборыг “Хөх нар” контемпорари төвийн тэргүүн Ё.Далх-Очир бүтээжээ.  Цогцолборын нээлтийн үеэр уран бүтээлчээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Торгоны зам”  цогцолборыг та хэзээнээс хийж эхэлсэн бэ.  Ямар онцлогтой бүтээл болов?

-Орон зайн төрлөөр Монголд анх удаа энэхүү баримлыг урлалаа. Анх “Нүүдэл” хэмээх нэртэй байсан. Нийслэлийн удирдлагуудад бүтээлээ танилцуулаад хаана байрлуулж болох талаар асуусан.  Тэд хэлэлцээд хуучин танктай хөшөөний суурин дээр байрлуулж, нэрийг нь “Торгоны зам” хэмээн өөрчилсөн юм.  Таван тэмээтэй, жингийн цуваагаар “Торгоны зам”-ыг илэрхийлсэн бүтээл байгаа.  Одоо дахин дөрвөн тэмээ хийнэ.

-Дөрвөн тэмээг нь бас энд байрлуулах нь ээ?

-Тийм ээ. Ер нь жингийн цуваа гэдэг олон тэмээтэй байж төгс харагдах болов уу гэж бодсон.  Эхний таван тэмээгээ гурван сарын дотор хийж дуусгасан.  Одоо дөрвөн  дөрвөн тэмээг нь хавраас өмнө хийж дуусгах төлөвлөгөөтэй байна.

-Хотын орон зайн төрөл гэдгээ та жаахан тодруулахгүй юу. Энэ нь юугаараа онцлогтой вэ?

-Манай хотоор л дүүрэн талийгаачдын хөшөө дурсгал байна.  Харин “Торгоны зам” цогцолбор маань арай өөр. Тухайн талбайн орон зайдаа тодорхой үүрэг гүйцэтгэж байна.  Монгол тэмээ гэдэг хүчирхэг, тээвэрлэх чадвартай амьтан.  Үүнийг нийслэлдээ байрлуулснаар хотруу орох хөдөлгөөн, энергийн урсгал, түүхэн талаасаа ч ач холбогдолтой юм.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 12 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 30 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин