
С.САРУУЛ
Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй "Дашваанжил" компанийн хий цэнэглэх станцад газ дэлбэрч хоёр хүн түлэгдсэн байна. Дэлбэрэлтийн улмаас тус агуулахын гурван талын хана, дээвэр нурж, хаалга, цонхууд бүгд хагарчээ. Компанийн хоёр ажилтан станц руу орсноос хойш хоёр минутын дараа дэлбэрэлт болсон бөгөөд энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.
Эх сурвалж: www.polit.mn