
С.САРУУЛ
Цагдаагийн албаны шинэ хуулиар биеэ авч явах чадваргүй болсон хүмүүсийг эмнэлэгийн байгууллагад хүлээлгэж өгдөг болоод удаж байгаа. Ингэснээр эмнэлэгийн байгууллага ачааллаа дийлэхээ больж өвдсөн хүмүүстээ хүрч үйлчилж чадахгүй болсон хэмээн олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Мөн согтуу хүмүүс агсам тавьж эмч нартай зүй бус харьцаж байгаа тохиолдол ч гарч байгаа юм. Тэгвэл УИХ-ын эмэгтэй гишүүд нөхцөл байдалтай танилцаж үзээд согтсон хүмүүсийг эрүүлжүүлэхэд бус эмнэлэгт аваачдаг болсон хуулийн заалтыг өөрчилж цагдаагийн байгууллагад шилжүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг дагалдах хуулийн төслийг боловсруулж Ерөнхий сайдад санал хүргүүлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn