Дүрэмт хувцсаа монгол дээлээр сольжээ

2015-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ


ХСИС-ийн Дотоод хяналт, аюулгүй байдлын алба, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Сонсогч, суралцагчдын холбоо хамтран уламжлалт цагаан сарын баярыг угтан “Цагаан сар, цагаан үйлс” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулжээ. Хууль сахиулах салбарт чанартай боловсон хүчнийг бэлтгэхийн төлөө хичээн зүтгэж буй тус сургуулийн албан хаагч, сонсогчид энэ өдөр дүрэмт хувцсаа үндэсний хувцсаараа сольжээ. Мөн сонсогч, суралцагчдын холбооноос танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг  явуулж, Хилийн сургуулийн 421-дүгээр дамжааны сонсогч Ц.Эрдэнэбат авхаалж самбаа, оюун ухаанаараа бусдыгаа манлайлан тэргүүн байр эзэлжээ. Харин үндэсний хувцсаараа гайхагдсан 100 гаруй албан хаагчаас “Монголчууд монгол брэндээрээ гангарцгаая” уриаг эрхэм болгосон Онцгой байдлын сургуулийн 611-дүгээр дамжааны сонсогч Н.Баасанхүү хамгийн дэгжин хувцастай хүнээр тодорсон байна. Хоёрдугаар байрт ногоон дээлээр ижилссэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн нэгдүгээр дамжааны түрүүч Д.Мягмардорж, А.Золзаяа нар шалгарсан бол удаах байрт Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн дэд хурандаа Д.Идэрмөнх ногоон торгон хурган дээл, булганы арьсаар эмжиж оёсон үйтэн хуаран хүрэм, булган лоузан малгайгаар гангарсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 12 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 30 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин