Занданшуулсан шарил 200 жилийн түүхтэй Цорж Санжжавынх болохыг тогтоожээ

2015-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Нийслэлээс олдсон занданшуулсан шарил Монгол улс төдийгүй дэлхий нийтийг шуугиулж байна. Гадны хэвлэлүүд Итгэлт хамбын дараагийн төрөл, Буддагын төрөл  Монголын нийслэлээс олдлоо хэмээн бичсээр байна. Харин тус занданшуулсан шарилыг цагдаагийн байгууллагынхан илрүүлсэн даруйдаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгч Бурханч лам Г.Пүрэвбаатараар ахлуулсан  ажлын хэсэг  нарийн шинжилгээ хийж байгаа юм. Тэгвэл ажлын хэсгийнхэн ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг тогтоосон талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээллээ. Цорж Санжжав нь 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Гэсэр багшаасаа 25 насаар дүү хүн байжээ.  

Занданшуулсан шарилыг бусдад худалдахаар нийслэлд авчраад байхад нь  цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байдаг. Занданшуулсан шарил Ховд, Архангай аймгаас  алдагдсан гэх таамаглалууд байсан ч Гэсэр ламын шавь Цорж Санжжавын бунхан Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын оройд байдаг байжээ. Тиймээс занданшуулсан шарил Архангай аймгаас алдагдсан бололтой. Гэхдээ ажлын хэсгийнхэн тус аймагт очиж алдагдсан үгүйг нь шалгах юм байна.

 Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 12 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 30 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин