
Орос худалдааны “Экстра” төвийн захирал Б.Сувдтай ярилцлаа.
-Орос тоглоом, орос гутал хувцас гэхээр л хүний, тэр тусмаа нялх үрсийн эрүүл мэндэд ямар нэг хор нөлөө аюулгүй барааг борлуулдаг ойлголтыг өгч, эцэг эхчүүдэд итгэл найдварыг төрүүлж байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Бидний зорилго ч яг үүнд чиглэж байна. Тоглоом юуны өмнө хүүхдэд ямар нэг хор нөлөөгүй, гол нь найдвартай, маш сайн чанарын эд материалаар хийгдсэн байх ёстой юм. Бид ОХУ, Белоруссийн үйлдвэрлэсэн, орчин үеийн тэргүүний технологиор хийж бүтээсэн сайхан тоглоом авчирдаг. Бидэнд тоглоомоо нийлүүлж байгаа 10-аад үйлдвэр маань бүтээгдэхүүнээ Ази, Европын зах зээлд амжилттай нийлүүлж тухайн бүс нутгийн иргэдийн итгэл найдварыг хүлээж буйг бид онцлон дурдахыг хүсч байна.
-Та бүхэн бас хүүхдийн хувцас, хүүхдэд хэрэгтэй өөр олон төрлийн бараа борлуулдаг гэж дуулсан юм байна. Цухас дурдвал ямар төрлийн бараа бүтээгдэхүүн байна?
-Манай “Экстра” нь жинхэнэ орос даавуугаар хийсэн оригинал орос өлгийг оруулж ирдэг Монголд байдаг цорын ганц төв гэж хэлж болно. Улаанбаатараар л дүүрэн орос өлгий гээд л реклам өлгөөстэй байна шүү дээ. Энэ бол үнэнд нийцэхгүй гэдгийг бид эцэг эхчүүдэд анхааруулж хэлмээр байна. Яслийн насныханд зориулсан хувцсанд бид түлхүү анхаардаг. Тэр хөөрхөн булбарай, эмзэг арьсанд зориулсан дулаахан, торго шиг зөөлөн, элдэв гаж хор нөлөөгүй эд даавуугаар хийсэн, гоёмсог, манай орны эрс тэрс уур амьсгалд тохирсон, хөвөн даавуугаар хийсэн дотуур хувцсыг бид төрөл бүрээр нь борлуулахыг эрмэлздэг. Хүмүүс ч манайд ирээд ямар хөөрхөн тоглоом, ямар гоёмсог өлгий, яасан зөөлөн цамц вэ гэж баярлаж байгааг хараад бид үнэхээр орос бараагаараа, худалдааныхаа төвүүдээр бахархдаг шүү. Зарим нэг нь дахиад нэг хүүхэдтэй болъё гээд баяр хөөртэй гарч буй ч харагддаг. Ер нь хүүхдэд хэрэг болох маш их зүйл байдаг юм байна. Усанд оруулдаг ванн, түүнд тохирсон суудал, хоолны аяга, таваг, сэрээ, халбага, төрөл бүрийн соска, угж болон угжны шил, чих цэвэрлэх хөвөнгүүд, нярайн нусны соруул, грелка, гоо сайхан, ариун цэврийн бараа, горшок, хөхний саалтуур, нярайн хумсны хутга, угжны бариул, угжны шил угаагч, цэцэрлэгийн болон сургуулийн өмнөх насны хүүхдийн гутал, ботинк, гэрийн шаахай гээд л олон бараа борлуулдаг.
-Сүүлийн үед өвчлөлт, тэр тусмаа хүүхдийн өвдөлт маш их байна гэж ярьцгаах боллоо. Энэ тал дээр та бүхэнд бодож санаж, хийхээр төлөвлөж байгаа зүйл байна уу?
-Тиймээ, үнэхээр үүнд бид сэтгэл их зовниж сууна. Энэ их хүүхдийн өвчлөлт тэдний эдэлж хэрэглэж буй эд зүйлс, ууж идэж буй хоол унднаас л хамаарч байгаа. Тэгэхээр эцэг эх бяцхан үрсдээ хөгжсөн орны цэвэр, сайн эд зүйлс, хоол унд гар таталгүй авч хэрэглүүлэх хэрэгтэй. Ялангуяа ямар улсад үйлдвэрлэсэн байхаас гадна аль орны, ямар түүхий эдээр тухайн хүүхдийн тэжээлийг хийж үйлдвэрлэсэн юм бэ гэдэгт бид түлхүү анхаардаг. Иймээс ч бид хүүхдийн сайн хоол, тэжээл сонгон оруулж ирж хэрэглэгчдэдээ хүргэж байгаа.
-Танайхаар борлуулж байгаа хүүхдийн гутлын онцлог нь чухам юундаа байна вэ?
-Хийж байгаа эд материал нь байгалийн гаралтай, ариун цэврийн шаардлаганд бүрэн нийцсэн экологийн цэвэр түүхий эд цэвэр арьс юм.
Цэвэр арьс нь агаар нэвтрүүлдэг өндөр чанартай тул хүүхдийн хөл огтхон ч чийг даахгүй, бат бөх, өмсөхөд уян налархай зөөлөн, гадаад үзэмж сайн байдаг. Манай гутал хүүхдэд үнэхээр эвтэйхэн, ая таатай мэдрэмжийг төрүүлж чаддаг. Хүүхдийн хөлний онцлог, ялангуяа дөнгөж хөлд орж эхэлж байгаа хүүхдийн хөлний тавхайг зөв бүрэлдэхэд зайлшгүй чухал шаардлагатай тусгайлсан ултай, хүүхэд явахад аль болохоор эвтэйхэн, гэмтэж, бэртэхгүй байлгах бүхий л байх шаардлагт хангасан гутал. Манай төвүүдээр борлуулж байгаа хүүхдийн гутал үнэхээр чанартай гутал. Хамгийн сүүлийн үеийн хүүхдийн гутлын загвараар, лабраторийн маш нарийн шинжилгээ, сорилт туршилтыг давж гарсан эд материалаар, бүр социализмын үеийн улсын хатуу стандартын дагуу хийгдсэн, орчин үеийнэрүүл ахуйн хэм хэмжээ, нормд бүрэн нийцсэн, хүүхдийн хөдөлгөөнийг дэмжих гутал. Хүүхэд хөдөлгөөнтэй, идэвхтэй байх ёстой. Манай гутал хүүхдийг баярлуулж, сэтгэл санаа өөдрөг, баяртай байхад тусалдаг гутал гэж хэлж болно.
-Хүүхдийн гутал гэснээс танайх том хүний гутал борлуулдаг уу?
-Бид ОХУ, Зүүн Европ, Ази төвд нэрд гарсан ОХУ, Белоруссийн 5 үйлдвэрийн гутал борлуулдаг. Бид хүний биед маш эвтэйхэн л гутал борлуулахыг зорьдог. Гутал эвтэйхэн, дулаахан, зөөлөн л байвал бас нэг жаргал юм бишүү. Размерын өргөн сонголт, ямар ч насны хүмүүст тохирсон сайхан атлаа, хөлд ямар ч ядаргаагүй гутал авъя л гэвэл манайхыг зориорой гэдгийг энэ дашрамд хэлье.
-”Экстра” орос худалдааны төв нь зөвхөн гэр-ахуй, хүүхэд, хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг боловуу гэж бодсон чинь танайх маш сайхан хувцас борлуулдаг юм байна ш дээ.
-Гадуур үнэхээр тийм ойлголт байдаг байх шиг байгаа юм. Манайхаар борлуулж байгаа бүх хувцас шууд үйлдвэрээс орж ирдэг. Мэдээж үйлдвэр өөрөө загвар, хийц, материал муутай хувцас хийж алдагдалд орно гэж үгүй. Тэр тусмаа оросын эмэгтэйчүүд өөртөө ч, өрөөлд ч маш өндөр шаардлага тавьдаг хүмүүс. Бас дээр нь маш мэдрэмжтэй, өөрийгөө хүндлэх асуудал дээр их анхаардаг тул орос эмэгтэйчүүд хувцаслалтаараа орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чаддаг. Манайхаар үйлчлүүлдэг монгол эмэгтэйчүүд үүнийг анзаардаг юм шүү. Бараг л эмэгтэйчүүдийн маань хошуураад байдаг Итали хийц загварын хувцсыг бид зах зээлийн үнээс хамаагүй доогуур борлуулдаг нь бас л ямар нэг зуучлагчийн гар дамжаагүйтэй холбоотой.
-Монголд хувцас борлуулалдаг дэлгүүр их байх юм, харин Монгол хүнд тохирох нь хэр элбэг бол?
-Монгол хүн ер нь биерхүү шүүдээ. Бидэнд чинь жижиг биетэй хятад, солонгос, япон хүмүүст зориулж хийсэн хувцас яаж таарах билээ. Харин манай дэлгүүрүүдэд размерын өргөн сонголт, материал, оёдлын чанар чансааг мэдэрч, өөрийн гэсэн стилээ та бүхэн бүрдүүлж чадна гэдэгт бид үргэлж итгэлтэй байдаг. Тийм учраас манайхаар бүх л төрлийн ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүд ирж үйлчлүүлдэг. Сайхан хувцас, боломжийн үнээр авлаа гээд сэтгэл хангалуун гарч явааг нь хараад баярлах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Дээр нь нэмж хэлэхэд хувцас хүнийг чимэхээс гадна, биед маш эвтэйхэн, ядаргаагүй байх ёстой юм шүү дээ.
-Хөдөөгийнхөн, малчиддаа зориулж олон төрлийн бараа оруулж ирдэггэж сонсож байсан юм байна!
-Бид энэ тал дээр их түлхүү анхаардаг. Малчид гэхгүй, ер нь хөдөөгийнхөн маань дээр үеэс хэрэглэж заншсан олон сайхан барааг шууд үйлдвэрээс нь, хамгийн хямд үнээр оруулж ирж зардаг. Та бүхэн харж байна: цэмбэн гутал, орос эр, эмэгтэй хүүхдийн төрөл бүрийн дулаан гутал, орос барааны болоод нүүр гарын чанартай саван, өвсний гар хадуур, сэрээ, тармуур, 40,30,18,25,10 литрын хөнгөн цагаан бидон сав, 1-50 литрын багтаамжтай цагаан сав, орос жигнүүрүүд, төрөл бүрийн данх, эдэлгээ сайтай, монгол эзэгтэйн гэрийг чимэглэх 4 үйлдвэрийн паалантай сав, гэрийн бүслүүр, орос бахиал, хүүхдийн цэмбэн гутал, ус, цагаан идээ хийж болох хүнсний зүйл хийхэд тусгайлан зориулсан пластик-хуванцар бидон, бочка, хувин, сав суулга, орос утас, зүү, тэвэн гээд л тоочоод барахгүй олон бараа борлуулж байна. Ядаж мал төллөх үеэр олддоггүй төл угжих соска хүртэл манайд борлуулагдаж байгаа.
-Орос бахь, хайч, хутга, заазуур, бас шаазан аяга харагдана. Хятад бараанаас юугаараа ялгарах вэ?
-Маш зөв асуулт байна. Орос бахь, хуурай, шөвөг, махны машин гээд эдгээр төмөр эдлэл маань төмөр маш сайтай байдаг, орос шилэн, шаазан аяга гэхэд л ядаж гар халаад байдаггүй шүү дээ.
-Орос дуран, даавуу, марль, даалимба, цуу ямбуу, брезент байна уу?
-Орос марль даавуу бий. Бид таны асуусан орос дуран, орос цуу ямбуу, брезентийн үнийг судалсан, их үнэтэй тусч байна лээ. Судалж байгаа. Өндөр үнэтэй болохоор малчид маань тэр бүр авч чадахгүй байх л гэж бид болгоомжилдог.
-Орос бараа гэснээс бас малчдад маань дээлний дулаан дотор их хэрэгтэй байдаг. Хятад дотор нийлэг эдлэлээр хийдэг учраас хөлрөөд, их тохиромжгүй байдаг гэж бид сонссон юм байна. Та энэ тухай юу гэж бодож байна?
-Бид судалсан, оросын дээлийн доторын материал үнэхээр чанартай, ядаж хөлрөөд байхгүй. Үнэ л өндөр байх юм даа. Орост бүх юм бий. Харин тэр бүгдийг дууриалгасан чанаргүй хятад, бараанд цохиулдаг болохоор бид оруулж ирж чаддаггүй.
-Сүүлийн үед солонгос, герман, япон хүнс барааны дэлгүүрүүд хаа сайгүй байдаг болж. Шил шилээ даран нээгдэж буй дэлгүүрүүдээс “Экстра” орос худалдааны төвийн ялгарах давуу тал?
-Бид нэлээд олон зүйлээр ялгарна. Бүх бараагаа үйлдвэрээс нь шууд оруулж ирж байна гэдэг хямд үнэ, чанарын баталгааг гаргаж өгч чадна гэсэн үг. Барааны чанар чансаа, эдэлгээг монгол хүн мэдэрсэн, итгэсэн тийм л барааг борлуулж байна. Дашрамд хэлэхэд манайд биед маш эвтэйхэн дотуур хувцас мөн эмэгтэйчүүдэд гэртээ сайхан харагдахад зориулсан, 100 хувийн хөвөн даавуугаар хийсэн гэр, амралтын хувцас өргөн сонголттойгоор борлуулдаг гэдгийг хэлье.Монгол хүнд нэн шаардлагатай, яг өдөр тутмын хэрэглээ болсон барааг бид борлуулдаг.
-Танай рекламны самбарыг бид харсан. Танай дэлгүүрүүд архи, тамхи, ер нь ямар ч согтууруулах ундаа борлуулдаггүй юм уу даа?
-Бид Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Архигүй нийгмийн төлөө нэгдэцгээе!” уриалгыг маш ихэд сайшаан дэмжиж байна. Архи зардаггүй, тамхи, согтууруулах ундаа урьд нь ч зарж байгаагүй, одоо ч зарахгүй, цаашид ч борлуулахгүй гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Энэ бол бидний бахархал юм. Энэ сайхан санаачилгыг хүн бүр, гэр бүл, хамт олон, аж ахуйн нэгж, аймаг сумаараа хэрэгжүүлэх цаг нь болжээ.
-Одоо сар шинийн баяр болох гэж байдаг. Гар цайлгах, ирсэн зочныг баярлуулан үдэн гаргах ёсон нэгэнт хэвшин, ёс болжээ. Энэ нь утга учиргүй зүйл гэж бичиж ярих ч нэгэн байна. Гэтэл нэгэнт дадалж сурсан зүйлийг тийм ч амар үгүй хийхгүй л дээ. Дээр нь амьдрал ер нь маш их хямарч эхэллээ. Бэлэг худалдан авах асуудал хүндхэн тусах гээд байдаг. Танай дэлгүүрт дотныхоо хүмүүсийн гар цайлгах сар шинийн бэлгэнд авчихаар юу байна даа?
-Ер нь сар шинээр гар цайлгана гэдэг утгаараа бол дотны хүнээ баярлуулах ёсон болов уу гэж бид ойлгодог. Нэгэнт л ийм юм бол хүнийг баярлуулах л ёстой. Манай дэлгүүрт орж ирсэн хүн бүр барааны чанар чансаа, баялаг төрөл, хямд үнийг хараад баярлаад гардаг, энэ тухай бие биедээ дамжуулж их ярьдаг. Хайр, итгэл, найдварыг дагуулсан сайхан бэлгийг сар шинээр дотныхондоо бэлтгэе гэвэл манай орос худалдааны төвийг л зориорой. Хүнд хэрэг болох, хүнийг жинхэнээс нь баярлуулах, сэтгэлийг нь өег байлгах, нүнжигтэй сайхан бэлэг манайд л бий. Энэ тухай Монголын маань ард түмэн мэддэг болсон. Жишээ нь: орос алчуур, ороолт, чанартай сайн орос савангууд, гэрт өмсчихмөөр дулаахан орос шаахай, углааш, өтөг бууцаа цэвэрлэхэд өмсөхөд маш тохиромжтой амархан өмсөж болдог, дараа нь цэвэрлэхэд маш хялбар ажлын гуталнууд, дулаахан ноосон цамц, хүрэм, хантааз, орос амттай чихэр жигнэмэг, гэр ахуй, гоо сайхны гоёмсог бүтээгдэхүүн, орос хүүхдийн тоглоом, хувцас хунар гээд л бараг л бүх хүнийг баярлуулж болох, шалгагдсан чанар чансаатай сайхан бараа бүхэл бүтэн 3,4 давхар барилга дүүргээд байж байгааг та харж байгаа биз дээ. Ядаж нялх нярайг усанд оруулдаг нүүр гарын саван л гэхэд бүр социализмын үеийн хатуу стандартын дагуу үйлдвэрлэсэн.Эцэг эхчүүд, эмээ өвөөдөө ноосон хүрэм, хантааз авъя гэхэд л эдэлгээ маш сайн, угаалт даадаг арчийж сунаад эсвэл агшаад байхгүй шүү дээ. Орос шляпыг манайхаас олон хүн аваад үнэхээр чанартай бас хамгийн хямд үнэтэй байдгийг мэддэг болсон шүү.
-Сар шинийн баяр хаяанд ирлээ. Худалдан авагчаа яаж баярлуулах гэж байна даа?
-Манай “Экстра” орос худалдааны төв ирж буй сар шинийн баярыг тохиолдуулан Эрхэм худалдан авагч бүхэндээ “Олонд таашаагдсан Орос чанар” бэлэгтэй, хямдралтай үзэсгэлэн худалдаагаа нээж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд ирснээр, Та Сар шинийн ширээгээ засах чихэр, жигнэмэг, хоол хүнсний бүхий л зүйлээ амталж авахаас гадна ирсэн зочиддоо өгөх боломжийн үнэтэй, чанартай гарын бэлгээ ч бэлдэх боломжтой.
Үзэсгэлэн худалдаа нь 1 сарын 24-с 2 сарын 14 хүртэл СХД-н 5-н шарын Сутай захын замын чанх урд байрлах “Экстра” орос худалдааны төвд болно. Бид энэ үеээр, цагаан сарын бууз, баншаа амтлах амтлагч, оросын чанартай хар перец, укроп, орос цагаан будаа, төрөл бүрийн чихэр, зефир, пастил, хачир бэлдэхэд зориулсан төрөл бүрийн амтат шилтэй ногоо, гэр орноо цэвэрлэхэд зориулсан төрөл бүрийн хямдавтар цэвэрлэгээний бодис, боов засах цар, паалантай сав, буузны орос жигнүүр, шилэн чихрийн таваг, гар халдаггүй орос шаазан аяга, ирсэн гийчиддээ бэлэглэх 100 хувийн хөвөн даавуун эрэгтэй, эмэгтэй футболка, майк, алчуур, ороолт, орос гоо сайхны бараа, шинэ сардаа зориулан дээл хувцасан дээрээ тохируулан өмсөж болох гутал, малгай, ороолтыг өргөнөөр худалдаалах болно. Та бүхэн заавал ирээрэй.
-Та бүхэнтэй ямар утсаар холбогдож болох вэ?
-89001458, 99045750 гэсэн утсуудаар холбогдож болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин