
Т.ДАЛАЙ
Нийслэлийн ЗДТГ-аас төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал гаргасан. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл маргааш энэхүү асуудлаар захирамж гаргахаар төлөвлөжээ. Хэрвээ ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамж гарвал их дээд, сургуулийн хичээл 07:40 цагт эхэлнэ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл 08:00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, нийслэлийн төр захиргааны байгууллагын ажил 08:30 минутаас эхлэх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn