Хоёр давхарт гарсан галтай 70 сөнөөгч улаан гараараа “тулалджээ”

2015-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Онцгой байдлын албан хаагчид багаж хэрэгсэл муутай учраас ямар нэг том хэмжээний гамшгийн өмнө хүчин мөхөсддөг нь нууц биш. Үүнийгээ  Шангрилла зочид буудлын өргөтгөлд гал гарах үеэр харуулсан. Тухайн үед ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Дуламдорж  “Тоног төхөөрөмж муутай учраас наймаас дээш давхрын галыг унтраах боломжгүй байна” гэж хэлсэн байдаг. 12 давхар барилгын дүрэлзэж байгаа гал руу  олигтой багаж төхөөрөмжгүй албан хаагчид явган нүцгэн орсон учраас гал тархаж хэдэн тэрбумын хохирол учирсан. Тэгвэл өчигдөр бас дээрх жишээ давтагдав. Гэхдээ Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах “Хаан гэр” ресторан, “Лиш цэцэг” компанийн пивоны үйлдвэр 21*65 хэмжээтэй обьектын хоёр давхарт гарсан галтай 70 албан хаагч 10 цаг тэмцэж  галыг унтраасан ч мөн л их хэмжээний хохирол учирсан. Өөрөөр хэлбэл гал гарсан давхрын обьект бүрэн шатсан гэсэн үг.

Гал түймрийн дуудлага ЦЕГ-ын шуурхай удирдлагын төвд 15:33 цагт ирж, онцгой байдлын албан хаагчид долоон минутын дараа түймрийн обьектод очиж гал унтраах ажиллагааг эхлүүлжээ. Тухайн үед гал намжихгүй байсан учраас нэмэлт хүч дуудаж ажилласаар шөнийн 01:49 минутад галыг бүрэн унтраасан байна. Тэгэхдээ 203 тонн ус зарцуулж, мөн УСУГ-аас арван машин ус нэмж авчруулжээ. Мэдээж хялбар шатах материалаар баригдсан барилгад гал хурдацтай тархсан байх. Гэхдээ  техник төхөөрөмж муутай  албан хаагчид ядаж утаанаас хамгаалах маскгүй, усаа жижиг саваар зөөж, улаан гараараа “тулалдаж” байсан хэмээн олон хүмүүс халаглаж байна. Энэ талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатараас тодруулахад “Галын машин бол сүүлийн үеийн сайн машин байгаа. Хялбар ш

атах материалаар баригдсанаас гал хурдан тархаж, дээрээс нь барилгын зураг, бүтэц олдохгүй байсан нь манай албан хаагчдад хүндрэлтэй байлаа” гэсэн юм.  Уг нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын үндсэн үүрэг нь бусдын эд хөрөнгө, амь насыг хамгаалах явдал.  Гэхдээ энд хамаг чадлаараа ажилласан албан хаагчдыг буруутгах гэсэнгүй. Гагцхүү төр засгаас хөрөнгө мөнгө төсөвлөөд албан хаагчдаа шаардлагатай багаж хэрэгслээр хангаасай. Улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалдаг хамгийн чухал салбартаа анхаарал хандуулахгүй бол дахиад ямар өндөрт хэзээ гал гарахыг таашгүй. Цаашид аврагчид гал, устай энэ янзаараа тэмцэх юм бол тэдний амь эрсдэх эрсдэлтэй.  Саяхан ОБЕГ-ын дарга Т.Бадрал онцгой байдлын албыг чадавхжуулахад 240 тэрбум төгрөг шаардлагатай хэлж байсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 12 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 30 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин