
С.САРУУЛ
Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн албан хаагч ахмад Б.Ганхүү, ахлах ахлагч Г.Зоригтбаатар нар тус дүүргийн долдугаар хороо “BLUE GYM” төвийн гаднаас 55-75 хар өнгийн land cruiser машиныг хулгайч нар ухаж байсныг газар дээр нь барьсан байна. Цагдаагийн албан хаагчид иргэний мэдээллийн дагуу гэмт этгээдийг зугтаж байхад нь араас хөөн барьж саатуулжээ. Гэмт этгээдүүд болох Э, Х нар нь тодорхой эрхэлсэн ажилгүй 20-30 насны,согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд биедээ хулгайлж авсан эд зүйлээ авч явж байсан байна.
Эх сурвалж: www.polit.mn