
С.САРУУЛ
Шинжлэх ухааны салбарын 1000 гаруй ажилтан өнгөрсөн сарынхаа цалинг авч чадаагүй байгаа гэнэ. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэхээр болж ШУА-ийн харьяа болон бусад салбарын хүрээлэнгүүдийн бүтцийн өөрчлөлтийг батлаагүй учраас цалин нь олгогдохгүй байгаа юм байна. Цалингаа аваагүй ажилчид орон сууц болон цалингийнхаа зээлийг төлж чадахгүй хүнд байдалд орж байгаа гэнэ. Тиймээс тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн холбоо салбарын ажилтнуудын цалинг хугацаанд нь олгоогүй учраас алданги төлүүлэхээр Ерөнхий сайдыг шүүхэд өгөхөөр болжээ.
Эх сурвалж: www.polit.mn