
С.САРУУЛ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу таван шар орчимд шатахуун түгээх станцын ажилчдаас 4.8 сая төгрөг дээрэмдсэн хэрэг өчигдөр үүрээр гарсан. Тэгвэл “МТ” шатахуун түгээх станцын ажилчдыг гэмтээж дээрэм хийсэн залуусыг цагдаагийн албан хаагчид 24 цагийн дотор баривчилжээ. Т,Т,О нар нь гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон бөгөөд тэд дээрэмдсэн мөнгөө бэлнээр нь хадгалж байсан аж. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс уг хэргийг шалгаж байна.
Эх сурвалж: www.polit.mn