Ц.Болорчулуун: Ноосны урамшууллыг энэ сард багтааж олгоно

2015-02-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Үндэсний  боловсруулах үйлдвэрт арьс шир, хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд өнгөрсөн оноос эхлэн мөнгөн урамшуулал олгохоор болсон. Энэ жилийн хувьд ноосны урамшуулал малчдын дунд хүлээлттэй байгаа. Энэ талаар ХХАЯ-ны Мал хамгаалах сангийн дэд захирал Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Энэ онд малчдад хэдэн төгрөгийн урамшуулал олгох вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонины ноос, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг батлан гаргасан. Энэ тогтоол өнгөрсөн оны нэгдүгээр  сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Харин энэ онд 16 мянган тонн ноосонд 32.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор болсон.  .

-Арьс, шир ноосны кг тутамд хэдэн төгрөгийн урамшуулал олгож байгаа вэ?

 -Нэг кг ноосонд 2000 төгрөг, арьс ширний хувьд богийнход 3000, бодын арьсанд 15000 төгрөг өгнө. Ноосны урамшуулалд энэ оны төсөвт 18,3 тэрбум төгрөг тусгагдсан.Гэтэл улсын хэмжээнд нийтдээ 85 мянга гаруй хоршооны малчин, мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан 16,1 мянган тонн  ноосонд 32,4 тэрбум төгрөг олгох тооцоо гарсан. Гэхдээ урамшуулал олгогдох хугацаа болчихсон учраас энэ сардаа багтааж олгоно . Журамд  зааснаар бол тухайн жилдээ багтааж олгох ёстой.  Гэтэл өнгөрсөн онд мөнгө төсөвлөгдөөгүй учир энэ оны төсөвт суулгасан.

-Урамшуулалд хамрагдах малчдад ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Урамшуулалд хамрагдахын тулд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа хамруулсан байх, стандартын шаардлага хангасан ноосыг төрлөөр нь 50 болон 100 кг-аар савлаж бэлтгэх, мал аж ахуйн хоршооны гишүүн байх зэрэг нийт долоон шаардлагыг хангасан байх ёстой. Түүнчлэн аймаг, сум, дүүргийн хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн ноос хүлээн авсан баримтыг үндэслэн малчин, мал бүхий этгээдийн хаяг, малын тоо, тушаасан ноосны хэмжээ төрөл зэргийг гарган Засаг даргаар баталгаажуулж Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар илгээх ёстой. Мөн материал хүлээн авах хугацаанаас хоцорсон, буруу ташаа мэдээлсэн, ноос хүлээн авсан болон баримтад засвар өөрчлөлт оруулсан тохиолдолд урамшууллыг олгохгүй.

Эх сурвалж: www.polit.mn

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

6 цаг 30 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

7 цаг 10 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

18 цаг 14 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

18 цаг 14 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин