Ч.Сарантуяа: Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

2015-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Энэ сард цаг агаар ямар байх талаар Ус цаг уур, орчны хүрээлэнгийн цаг уурч Ч.Сарантуяагаас тодрууллаа.

-Энэ сард цаг агаар ямар байх вэ?

-Өнөөдөр, маргааш хүйтний эрч бага зэрэг суларна. Харин нөгөөдөр төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Тал хээрийн нутгаар салхи хүч 7-12 метр секунд байна. 6, 7-нд нутгийн зүүн хагаст, төв, зүүн аймгууд, говийн нутгийн зүүн хэсэг, 8-нд зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. Энэ хоногуудад том голуудын хөндий нутгаар шөнөдөө 35-40, өдөртөө 23-28, Алтайн өвөр нутаг болон говийн нутгийн баруун урд талын нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8, бусад тал, хээрийн бүс нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө12-17 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч сулрах төлөвтэй байна.

-Цагаан сарын үеэр цаг агаар ямар байх бол?

-Хоёрдугаар арав хоногийн эх болон сүүлээр нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Тал, хээрийн нутгаар бага зэргийн салхитай. Сарын дунд үеэр хүйтний эрч бага зэрэг чангарах төлөвтэй байгаа. Гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар цас орно. Говь талынхаа нутгаар салхи 12-14, Алтайн салбар уулс, Арц, Богдын өвөр хоолойгоор салхины хүч түр зуур 16-18 метр секунд хүрч ширүүснэ. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг чангарна. Харин сарын сүүлийн хоногуудад хүйтний эрч сулрах төлөвтэй байна.  

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин