“Бидний ах үхмээр байсан ч өөрийгөө тэгж тамлан зовооно гэж үү?”

2015-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.БАТ-ӨЛЗИЙ

“My car” авто сервисийн ерөнхий захирал бусдын гарт амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ар гэрийнхэн нь өнөөдөр мэдэгдэл хийлээ. Уг хэрэг нь нэгдүгээр сарын 3-нд Тасганы овоонд байрлалтай “My car” автосервисийн салбарт болсон байна. Талийгаачийн ар гэрийнхэн энэ хэргийг зохион байгуулалттай шуналын сэдэлтэй, харгис хэрцгий аллага хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Талийгаач Ч.Батболд нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байсан ч, хэрэг гарахаас хоёр сарын өмнө эхнэр А.Уранцэцэг нь дөрвөн хүүхдээ аван тусдаа амьдрах болсон аж. Тэд гэр бүлийн маргаантай байсан ба шүүхэд салах өргөдлөө өгсөн байжээ. Хэрэг гардаг өглөө “My car” авто сервис нь тооллоготой байсан бөгөөд талийгаач тооллогын дараа нягтлан А.Болормаатай үлдэж маргалдаж байсан нь сонсогдсон гэж ажлын хамт олноос нь нэг бус хүн талийгаачийн эгчид нь хэлсэн байна. Нягтлан А.Болормаа нь талийгаачийн эхнэр А.Уранцэцэгийн төрсөн эгч нь юм. Хохирогч нь хэвлий болон хоолойндоо хоёроос гурван удаа хутгалуулсан байсан ба гарт нь модон тонгорог байсан аж. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Г.Ганхүү хариуцаж авсан бөгөөд одоо болтол ямар ч хариу өгөөгүй байна. “Шүүхийн байгууллага яагаад энэ хэргийг шалгаж хэрэгт сэжигтэй холбоотой хүмүүсийг шалгаж байцаахгүй байгаа юм бэ. Хуулийн байгуулагынхан ажлаа хийгээч” гэж хохирогчийн ар гэрийнхэн хэлж байоаа. Мөн энэ хэрэг гарсны дараа талийгаачийн дүү Ч.Отгонцэцэг нь Мобиком корпорацид очиж ахынхаа нэгдүгээр сарын 1-нээс 13-ныг хүртэлх утасны дуудлагыг нь шалгуулсан боловч бүгд устгагдсан байсан аж. Талийгаач нь өөрийг нь тандаж мөрдөж байгаа бололтой хэмээн дүүдээ нэг бус удаа хэлж байсан бөгөөд манай гэрт чагнах төхөөрөмж суурилуулсан байж магадгүй хэмээн хэлж байсан байна. Тэрээр хэрэг гарахын өмнөхөн “Би ээж, эгч, дүү нартаа эд хөрөнгө таслан өгөх болно” хэмээн хэлж энэ ажлыг нэгдүгээр сарын 5 буюу даваа гаригт хийх гэж байсан боловч харамсалтай хэрэг бямба гаригт болжээ. Энэ мэтээр ар гэрийхэнд нь хардаж сэрдсэн зүйл их байгаа боловч яг барьж авах нотлох баримтгүй учраас хуулийн байгууллагын хүмүүсийг ажлаа хийж бидний энэ харамсалтай гомдлыг тайлж өгөөч хэмээн дамжуулсан юм.

Талийгаачийн ээж Д.Наранчимэг 78 настай хөгшин хэвлэлийн хуралд ирсэн байсан бөгөөд нэг ч үг хэлж чадахгүй байлаа.

Энэ хэрэгт эхнэр А.Уранцэцэгийг бас сэжиглэж байгаагаа хэлсэн юм. Талийгаачийг сүүлчийн замд нь үдэж байхад ч ирээгүй тэрээр нөхрийнхөө бүх эд хөрөнгийг авч ажлыг нь явуулж, нөхрөө амиа хорлосон гээд, хоёр бие хамгаалагч, гурван өмгөөлөгч хөлслөн авсан гэж талийгаачийн ар гэрийнхэн хэлж байна. Талийгаачийг сүүлчийн замд нь үдэхээр машиныг нь авах гэсэн боловч эхнэр болох  А.Уранцэцэгийн өмгөөлөгч Болдбаатар өгөөгүй, мөн талийгаачийн гэрт нь ээж эгч дүү нар нь хойчийн үйлдэж хэд хонох гэсэн боловч мөн л өмгөөлөгч нь та нар энд байж болохгүй гэх мэтээр гаргасан байсан. Ар гэрийнхэн нь тэр гэрт зул асаагаад өгөх эхнэр нь байхгүй энэ хэрэг үнэхээр сэжигтэй байна хэмээн хэлж байна. “Хүн үхэхдээ хүрэх юм бол заавал яагаад өөрийгөө тэгж зовоож алах гэж.  Ийм зүйл байж болохгүй. Ах маань амьдралд үнэхээр хайртай. Гэр бүл, үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй хүн байсан” хэмээн нулимс унаган хэлж суулаа.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин