
С.САРУУЛ
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо таваншард байрлалтай “МТ” шатахуун түгээх станцыг гурван залуу дээрэмдээд зугтжээ. Тэд үүрээр халдаж дөрвөн сая төгрөгийг дээрэмдсэн байна. Энэ талаар цагдаагийн газраас тодруулахад “Өглөө 04-05 цагийн үед ийм явдал гарсан. Гэмт этгээдүүд шатахуун түгээх станцын ажилчдыг гэмтээсэн. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байна” гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn