НҮБ-аас монгол цэргүүдэд өндөр үнэлэлт өгдөг

2015-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр НҮБ-аас Монгол Улсад суух суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сэзин Синаноглуг хүлээн авч уулзлаа.   Уулзалтаар Ц.Цолмон сайд Монгол Улсаас НҮБ-тай хөгжүүлж буй  харилцаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй оролцоо чухал байр суурь эзэлдэгийг онцлон тэмдэглэсэн.  Монгол Улсын зүгээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын хэтийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, харилцан ярилцаж, санал солилцсон байна.  Хатагтай Сэзин Синаноглу Монгол Улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй байдалд  НҮБ-ын зүгээс өндөр үнэлэлт өгдөг тухай онцоллоо. Ялангуяа монгол цэргүүдийн сахилга бат, ажиллагааны ур чадвар, үүрэг гүйцэтгэл сайтай учраас НҮБ өндрөөр үнэлдэгийг дуулгасан юм.  Мөн тэрээр Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны  чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагийн зэрэгцээ гамшгийн үр дагаврыг бууруулах болон хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр хамтарч ажиллах өргөн боломж байгааг дурьдлаа. Манай улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос оролцож эхэлснээс хойш үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа бөгөөд давхардсан тоогоор 11 мянган  цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар гэхэд  НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1000 орчим цэргийн албан хаагч, үүний дотор 72 эмэгтэй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин