Ноён уулыг хамгаалж төв талбайд бөөллөө

2015-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯН

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ноён уулыг “Сентерра гоулд” компанид ашиглуулахыг “Ноён уулаа” аврах хөдөлгөөн, иргэний нийгмийн байгууллагууд болон нутгийн ард иргэд хүчтэй эсэргүүцэж байгаа. Тэд өнөөдөр Чингисийн талбай дээр, Бөөгийн холбоотой нэгдэн “Ноён уул”-ыг хамгаалахын тулд бөөгийн зан үйл үйлдлээ. Энэ үеэр цагдаагийн албан хаагчид тэднийг зохих ёсны зөвшөөрөл аваагүй хэмээн хориглож, бөө нарыг талбай руу оруулахгүй байсан юм. Гэвч бөө нар өөрсдийн сүсэг бишрэлээрээ зан үйлээ хийсэн юм. Энэ үеэр “Гамшгаас хамгаалах иргэний зөвлөл”-ийн тэргүүн Ж.Ганбаатар “Цагдаа нар зөвшөөрөл авсангүй хэмээн биднийг зогсоохыг оролдлоо. Бид зохих ёсны газар нь мэдэгдлээ өгч зөвшөөрөл авсан. Мөнгөний төлөө нүдээ өгөхөөс буцахгүй увайгүй улстөрчид сүүлдээ төрийн хуулиар түрий барьж цагдаа нарыг хүртэл хууль бус үйлдэлдээ уруу татаж байна. Бид амиа өгөөд ч хамаагүй эртний өвөг дээдэс, дурсгалын өв болсон Ноён уулыг хамгаална” гэлээ.

Мөн Хуагчин удган бөөт мөргөлийн төвийн тэргүүн Л.Загдаа “Бид наран ижийдээ мөргөж байна.Өөрөөр хэлбэл нарны гэрлээр дамжуулж өвөг дээдсийг сэрээж Ноён уулыг хамгааллаа. Бидний өнөөдрийн энэ зан үйл Ноён уулыг заавал хамгаалах болно. Хамгаалсан нь ч мэдрэгдэх болно” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин