Занданшуулсан шарил Гэсэр богд гэгээнтнийх мөн үү?

2015-02-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Эртний ховор олдворыг зарах гэж байсан нь тогтоогдвол 1-5 жилийн ялтай

Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд оршин суух иргэн Э-гийн гэрээс  200 жилийн түүхтэй гэх занданшуулсан шарил олдсон.Цагдаагийн байгууллагын өгч байгаа мэдээллээр 45 настай  эрэгтэй Э нь тунгалаг наалдамхай хальсаар битүү ороож боосон 60х47х58см хэмжээтэй эртний хүний занданшуулсан цогцос нууж байсныг илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авсан. Урьдчилсан байдлаар бусдад зарах гэж байсан нь тогтоогдсон гэж байгаа юм. Иргэний мэдээллийн дагуу Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид шалгалт хийж олж илрүүлсэн шарилыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн  өгч хамгаалалтад авахад улс төр, шашныхан очиж сонирхсон байна. Энэ үеэр Бурханч лам Г.Пүрэвбат “Уг шарил нь очир завилгаар суулган, зүүн мутрыг тэгш , баруун мутрыг цээжиндээ ном номлохын сутартайгаар зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна” гэж хэлсэн байдаг.

Уг шарилыг Ховд аймгийн иргэн аймгийнхаа агуйгаас олсон гэсэн мэдээлэл ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй. Мөн бас нэг эх сурвалжийн мэдээллээр занданшуулсан шарилыг Архангай аймгийн Цахир сумын музейгээс алдагдсан гэж байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн бусдад зарж борлуулахаар хотод авчирсан нь үнэн бололтой. Харин эртний ховор олдворыг бусдад худалдахыг завдсан буюу энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчийг Гэмт хэргийн тухай хуулийн 26.4- Соёлын өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах, 26.1-т зааснаар Соёлын өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол 1-5  жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 26.2 заалтын дагуу энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хоёр жилээс найман жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. 

Сүм байгуулж Занданшуулсан шарилыг судлагдахуун болгоё гэв

Харин Монгол төдийгүй дэлхийн анхаарлыг татаад байгаа занданшуулсан шарилыг судлахаар ажлын хэсэг гарсан ч одоогоор ямар хүний шарил гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна. Харин  бурханы шашны төлөөллүүд олон таамаг дэвшүүлж байгаа ч хамгийн сүүлийн мэдээллээр энгийн нэг лам хүн өөрийгөө “амьд” байдлаар үлдээж чадахгүй учраас Гэсэр лам, эсвэл түүний шавийнх гэж таамаглаж эхэлсэн байна. Тэдний тайлбарлаж байгаагаар гүн бясалгалд орсон лам хүн өөрийнхөө дотоод энергийн хүчээр биеэ муутгахгүй  хэдэн мянган жил ийм байдлаар оршиж чаддаг бөгөөд илжрээгүй, бас гар хуруу, хөлийн хэсэг гэмтээгүй, чих нь тасраагүй байгаа нь гайхамшгийг үзүүлж буй аж. Мөн гарын барилт нь дотооддоо энергиэ нэг дор, нэг шугамд хураан төвлөрүүлэх нэг төрлийн бясалгалын барилттай төстэй хэмээжээ.  Тиймээс зөв арчилж,  монгол хүний чадамжийг таниулах, судлагдахуун болгохоос гадна сүм байгуулах нь зүйтэй гэсэн санааг ч шашны төлөөллийнхөн хэлжээ.

Гадны хэвлэлүүд шуугиж байна

Энэ явдал нь олон улсад ихээхэн дуулиан тариад байна.  “Asia Russia” сайтад энэ талаар ингэж мэдээлжээ. “Монголд шуугиан тарьсан мэдээлэл цацагдав. Урьдчилсан тооцоогоор, 200 гаруй жилийн турш газар дор, самади байрлалтай байсан занданшуулсан шарил. Энэ үнэхээр Итгэлт хамбын багш уу. Энэ сарын 27-ны өдөр Улаанбаатараас хүний занданшуулсан шарил олджээ. Энэ талаар тус улсын хэвлэлд товч мэдээлсэн байна. Эх сурвалжид тэрхүү занданшуулсан шарилыг Сонгинохайрхан дүүргийн нутгаас олдсон талаар мэдээлжээ. Эрдэмтэд бараг 200 жилийн настай гэж үзсэн байна. 

Улаанбаатар хотын цагдаагийн газар 18:30 цагт түүнийг Шүүхийн шинжилгээний үндэсний төв рүү шилжүүлжээ. Эрэгтэй бясалгаж байгаа мэт бадамлянхуа байрлалаар суусан, шарил бүхэлдээ ширэнд боодолтой байжээ. Түүнийг харсан зарим гэрч “Энэ нь Итгэлт хамбын багшийн шарил” хэмээсэн байна “Өөрийн бие баралтаар“ гайхшруулсан Итгэлт хамбын хувьд өдгөө 160 жилийн настай хэмээдэг”

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин