
С.УЯНГА
Хүнс хөдөө аж ахуйн яамнаас аймгууд малын хорогдолгүй, зам даваа хаагдаагүй, өвс, тэжээлийн хангалттай нөөцтэй өвөлжилт хэвийн байгаа талаар мэдээллээ. Энэ жил аймаг, сумдад 28.5 мянган тонн өвс, 4.2 мянган тонн тэжээл бэлтгэснээс одоогийн байдлаар 112.5 тн өвс буюу 0.4 хувь, 196.2 тн тэжээл буюу 4.6 хувийг зарцуулсан нь ихэнх аймагт өвс тэжээлийн нөөц хангалттай байгаа гэсэн үг аж. Харин цаашид ихэнх нь нутгаар хүйтний эрч чангарахыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Эх сурвалж: www.polit.mn