АНУ-ын буцалтгүй тусламжаар армийн барилгуудыг сэргээн засварлаж байна

2015-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын гол зорилтыг хэрэгжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа залуус бол Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид байдаг.  Өнөөдрийн байдлаар гурван сая монголчуудын 11 мянган цэргийн албан хаагчид энхийг дэмжих ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгээд байгаа аж. Мөн 1000 гаруй албан хаагч НҮБ-ын болон эвслийн цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй биелүүлж байгаа юм. Тэгвэл тэдний бэлтгэл сургуулилт хийхээс эхлээд мэргэшихэд нь АНУ тусалж байна. АНУ-ын буцалтгүй тусламжаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн "Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв" төслийн хүрээнд сэргээн зассан барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр  боллоо. Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Кэмпбэлл, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд нар оролцлоо.

Зэвсэгт хүчний "Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв" төслийг АНУ-ын "Дэлхийн Энхийн Ажиллагааны санаачлага" байгууллага, АНУ-ын Цэргийн Инженерийн Корпус хамтран гүйцэтгэж байгаа аж. Төсөл хоёр үе шаттай бөгөөд эхний үе 2007-2010 оны хооронд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн хичээлийн байр, цэргийн байр, эмнэлэг, халуун ус, уурын зуух, инженерийн шугам сүлжээ зэрэг байгууламжийг сэргээн засварлаж  шинэчилжээ. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Энэ томоохон ажлын үр дүнд Зэвсэгт хүчний сургалтын төв нь өнгөрсөн онд Ази, Номхон далайн орнуудын Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвүүдийн холбоо, НАТО-гийн "Түнш орнуудын сургалт боловсрол"-ын сүлжээний гишүүн болсон. АНУ-ын ард түмний тусламжаар НҮБ-ын төрөл бүрийн сургалт, олон улсын цэргийн хамтарсан сургууль дадлагууд энэхүү баазыг түшиглэн зохион байгуулагдах боломж нэмэгдэж байгаад талархаж байна” гэв. Харин барилгуудыг сэргээн зассан "ТТК", "Алтан өргөө" хэмээх компанийн удирдлагуудын зүгээс  чанарын өндөр төвшинд засч  шинэчилсэн. Америкчууд ч өөрсдөө ч их хяналт тавьж ажилласан, бид хэдэн зуун жилийн баталгаа өгч чадна гэсэн юм. Энэ үеэр АНУ-аас манай улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Крис Ди Сикко "Төсөл хөтөлбөр цаашид үргэлжилнэ. Бидний ажил дуусахад 5 мянган ам.доллар зарцуулагдсан байна" гэлээ.  

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин