Д.Оюунсанаа: “Girls Day”-г бид Монголд анх удаа хийх гэж байна

2015-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) ХБНГУ, Швейцарь болон Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Ашигт малтмалын  салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт“  (KBR) төслийн хүрээнд дунд сургуулийн  охидод техникийн мэргэжлийн чиг баримжаа олгоход туслах мэдээлэл өгөх зорилготой “Girls Day” буюу “Охидын өдөрлөг”-ийг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах гэж буй юм. Монголд анх удаа болох гэж байгаа уг өдөрлөгийн тухай Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн мэргэжилтэн Д.Оюунсанаагаас тодруулсан юм.

-Танай төслөөс Монголд анх удаа “Girls Day” өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэ чухам ямар зорилготой арга хэмжээ вэ гэдгийг танилцуулна уу?

-“Girls Day” болдэлхийн олон оронд уламжлал болсон арга хэмжээ. Өсвөр насны охидод техникийн мэргэжлийн талаар мэргэжлийн чиг баримжаа, мэдээлэл олгох зорилготой бөгөөд эмэгтэйчүүдийн сонирхлыг тухайн салбарт хандуулах, дэмжихэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа болдог.Товчхондоо “Girls Day” нь техникийн мэргэжлийн салбарынзалгамж халааг бэлтгэхэд онцгой ач холбогдолтой.

-Өдөрлөгт зөвхөн охид оролцоно гэж ойлгож болох уу?

-Энэ удаа бид Сонгинохайрхан дүүргийн 9, 12 дугаар сургуулийн ахлах ангийн 80 эмэгтэй сурагчийг оролцуулахаар төлөвлөж байна. Тэд бүтэн өдрийн турш Техник технологийн дээд сургууль дээр техник мэргэжлийн талаарх мэдээ, мэдээлэл авч,сургалтын өрөө, танхим, багаж техниктэй танилцахаас гадна практик дадлагад суралцан, өөрсдийн авьяас чадварыг сорих юм. Практик дадлага нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан, оролцож байгаа охидын ур чадварт тохирсон байгаа. Үүнээс гадна уг өдөрлөгт аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа охидод танилцуулна. Энэ нь сурагчдад техникийн мэргэжилтний өдөр тутмын ажил, хөдөлмөр, өсч дэвших  боломжуудтай танилцахад тус болох учиртай.

-“Girls Day” дэлхйин олон оронд уламжлал болсон арга хэмжээ гэсэн чухам хэдий үеэс зохион байгуулж эхэлсэн юм бол?

-Анх 2001 oнд Германд болсноос хойш одоогоор Европын 16 орон, Киргизстан, Этиоп, Япон зэрэг улс орнууд тогтмол зохион байгуулдаг болсон. Тиймээс уг өдөрлөгийг охидод техникийн мэргэжлийн чиг баримжаа олгох олон улсын чанартай хамгийн том арга хэмжээ гэж хэлж болно.Үүнтэй холбоотой нэг сонирхолтой тоо баримт дуулгахад, Герман улсад 2001 оноос хойш 1,2 сая эмэгтэй сурагч“Girls Day”-д оролцсон байдаг. Мөн оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн 40 хувь нь өдөрлөгийн хүрээнд сурагчдаас дадлага хийх, цаашид техник, мэргэжлийн чиглэлээр суралцах гэсэн хүсэлтүүдийг хүлээн авсан гэсэн сонирхолтой тоо байгаа.

-Танай төслөөс ийм өдөрлөгийг нэг л удаа хийхээр төлөвлөж байгаа юу?

-Бид Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр Монголынхоо нөхцөл байдалд тохируулан МСҮТ-үүдийг түшиглэж  энэ онд л гэхэд хэд хэдэн удаа зохион байгуулахаар үйл ажиллагааныхаатөлөвлөгөөнд тусгасан.  Бидний зорилго бол “Охидын өдөрлөг”-ийг Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүд, аж ахуйн нэгжүүд, сурагчдыг холбосон уламжлалт арга хэмжээ болгох юм.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

9 цаг 51 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

9 цаг 51 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Өчигдөр 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Өчигдөр 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Уржигдар 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

2025-08-12