14 дүгээр сургуулийнхан “Баясгалант”-ын багачуудад тусаллаа

2015-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх 14 дүгээр сургуулийн сурагчид өнгөрсөн амралтын өдөр “Баясгалант” өдөр өнжүүлэх төвийн багачуудад эд материалын тусламж үзүүллээ. Тус төв нь 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Швейцарь улсын хэсэг иргэдээс санхүүждэг юм байна. СХД-ийн долдугаар хороонд байрлах тус төвд 67, 76, 104 дүгээр сургуулийн хүүхдүүд сайн дураар хичээлийн бус цагаар ирж гэрийн даалгавраа хийж, “Амьдрах ухаан” соёл хүмүүжлийн хичээлд эцэг эхийн хамтаар суралцдаг. Мөн нэгэнтэйгээ тоглож наадах орчин, халуун хоол ундааг тэдэнд өгдөг байна. Нийт 120 гаруй хүүхэд бүртгэлтэй байдгаас төвд ирж сургалтад хамрагддаг нь 80 гаруй гэдгийг төвийн захирал багш О.Заяаням ярилаа.

Захын дүүргийн гэр хорооллын амьжиргааны төвшнөөс доогуур айл өрхийн хүүхэд багачууд хамрагддаг тус төвийг анх 14 дүгээр сургуулийн 11 Б ангийн сурагч Э.Энх-Эгшиглэн сонгожээ. Тэрээр “Баясгалант” өдөр өнжүүлэх төвийн хүүхдүүдэд туслах аян өрнүүлэхээр ангийнхандаа болон сургуулийн удирдлагадаа хандсан гэнэ. Э.Энх-Эгшиглэн охины хүсэлтийг 14 дүгээр сургуулийн захирал В.В.Балошов уриалгахнаар хүлээн авч ОХУ-ын Элчин сайдын яаманд дуулгаснаар энэхүү аян улам өргөжжээ. Сургуулийн ахлах ангийн сурагчдын сайн үйлсийн аян сургууль даяар өрнөж 22 ангийн сурагчийг хамруулан бичгийн хэрэгсэл, тоглоом, хүнсний зүйлс цуглуулснаа өдөр өнжүүлэх төвийн багачуудад бэлэглэсэн юм. Харин сургуулийн зүгээс 60 ширхэг сурагчийн ширээ, сандал хандивласан. Энэ тухай ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх сургуулийн захирал В.В.Балошов “Манай сургуулийн сурагч захын гэр хорооллын хүүхдүүдэд тусламж үзүүлэхээр сайн үйлсийн аян санаачилсан нь бидэнд маш их таалагдсан. Сурагчдынхаа санаачлагыг дэмжиж хүүхдүүдэд тусалж байгаадаа таатай байна” гэсэн юм. “Бусдаас сэтгэлийн болон эд материалын бэлэг авч байгаа манай хүүхдүүд эргээд бусдад туслах, сайн үйлс бүтээх үлгэр дууриал авч байна. Мэдээж гаднаас санхүүждэг манай төвийн хувьд ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх сургуулийн сурагчдын бэлэг маш их дэмжлэг болно. Бид та бүхний итгэлийг алдахгүй” хэмээн өдөр өнжүүлэх төвийн захирал О.Заяаням талархсан сэтгэлээ хуваалцав. “Баясгалант” өдөр өнжүүлэх төвөөс төгсөн гарсан хүүхдүүдээс нэг хүүхэд дээд сургууль, долоон төгсөгч Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцаж байгаа аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин