
С.САРУУЛ
Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн XVI Их хурал болж тус байгууллагыг одоогийн Ерөнхийлөгч Б.Галаарид дахин удирдахаар боллоо. МСЭ-ийн Ерөнхийлөгчид Б.Галаарид, МҮОНРТ-ийн Захирал асан М.Наранбаатар,“Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо” ТББ -ын тэргүүн С.Шаравдорж, Монголын Радио, Телевиз, Цахим сэтгүүл зүйн холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар нэр дэвшсэн бөгөөд санал хураахад мөчид М.Наранбаатар, С.Шаравдорж, Ч.Даваабаяр нар нэрээ татжээ. Б.Галааридыг хуралд оролцогчдын 99 хувь дэмжсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn