Замын эвдрэлийг засах гэж зуныг хүлээхгүй боллоо

2015-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн сурвалжлага

Б.ЗАЯА

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилчид өчигдөр нийслэлийн Замын цагдаагийн газрын урд уулзварын замын эвдрэлийг нөхөв. Цаг уураас шалтгаалан аравдугаар сараас эхлэн хагас жил орчим хугацаанд зогсчихдог зам засварын ажлыг хүйтний улиралд ч үргэлжлүүлж болох төхөөрөмжийг тэд Канадаас оруулж иржээ. Канад улсын “DOOSAN” компанид үйлдвэрлэсэн халаагч, бутлагч төхөөрөмжөөр замын нүхийг аль ч улиралд бөглөж болдог юм байна. Өвлийн улиралд бол эвдрэлтэй замын асфальтыг 200 хэмийн халуунд халааж дараа нь бутлагч машинаар бутлаад дараа нь тэгшилж индүүддэг байна. Халаагч, бутлагч машинууд хоёр метр квадрат хүртэл талбайг нөхөх чадвартай. Эвдрэл гэмтлээс үүдсэн зам тээврийн осол нийслэлд цөөнгүй гардаг. Тиймээс аль ч улиралд замыг нөхөж байвал осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхээс гадна замын компаниуд ажил, орлоготой байх боломжийг бий болгож байгаа ажээ. Нөхөөсний чанарын талаар Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын замын хяналтын инженер Б.Баатархүүгээс тодруулсан юм.

Б.Баатархүү: Өвлийн улиралд ч замаа нөхчихвөл осол гэмтэл гарахгүй

-Танайх анх удаа энэ төхөөрөмжийг ашиглаж байна уу?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сард Сүлжмэлийн үйлдвэр болон Таван шарын уулзвар орчимд хоёр газарт нөхөөс хийсэн.

-Өвлийн улиралд нөхөж байгаа болохоор чанарын хувьд эргэлзэж байна?

-Одоогоор туршилтын шатандаа явж байна. Канадын цаг уур манайхтай ойролцоо. Чанарын баталгаатай эсэхийг улирлын циклээр мэдэгдэнэ. Ядаж нэг жилийн дараа ямар байхаас үр дүнг нь харна. Одоогоор өмнө нь нөхсөн замууд хэвийн байгаа.

-Зуны улиралд нөхдөгөөс зардал өндөр үү?

-Хуучин халуун асфальт бетон нөхөөснөөсөө багагүй өндөр зардалтай. Дунджаар зунд халуун асфальт бетон хучилт 60 мянгаар хийдэг бол энэхүү канад төхөөрөмжөөр өвлийн улиралд нэг нөхөөсний зардал 80 мянган төгрөг болсон. 

-Замын компаниуд ашиглах боломжтой юу?

-Хамгийн гол үр дүн нь энэ шүү дээ. Компаниуд бараг зургаан сарын турш зогсолтын байдалтай өвөлждөг. Энэ төхөөрөмжийг ашиглавал өвлийн улиралд нь замчид ажилтай болно. Цаашилбал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадах юм. Сайн үр дүн харуулбал замын компаниуд уралдаад авах байх.

-Хүн хүчний хувьд хэмнэлттэй бололтой?

-Тийм. Механикч, техникч, хоёр замчин байхад болчихно.

Эх сурвалж: polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин