
Б.ЭНХ
“Саусгоби сэндс” компанийн захирал асан Жастин Капла нарыг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэднийг “Саусгоби сэндс” компанид ажиллаж байхдаа Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Шүүх хуралд шүүгдэгчдээс гадна гэрчүүд, шинжээчид олноор оролцжээ. Тиймээс шүүх хурлын явц удааширч байгааг шүүхийн эх сурвалж хэлж байна. Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар шүүх хурал дуусаагүй байгаа бөгөөд маргааш үргэлжлэх магадлалтай байгаа аж.
Эх сурвалж: polit.mn