Машин хямдруулах нэрийдлээр иргэдээс тэрбум төгрөг залилжээ

2015-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

"Гүн бээс" групп болон түүний "Дэлхийн тамга", "Алтан самурай", "Автожапан.ком" компаниудад нэг тэрбум гаруй төгрөгөө залилуулсан 130 гаруй иргэний төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа. Эдгээр компаниуд нь www.negtugrug.com сайтаар дамжуулан захиалга авч худалдаагаа явуулдаг байжээ. Иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан иргэн Д нарт холбогдох хэрэг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгагдаж байгаа юм байна. Хохирогчдын өмгөөлөгч Н.Цэвээн “Компаниудын эзэн Д-д эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дамдиндорж, Доржсүрэн, Батбаатар нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байгаад өнгөрсөн сарын 24-нд хугацаа дуусч, тэд батлан даалтад гараад Дамдиндорж сураггүй алга болчихлоо. Түүнийг хоригдож байхад очиж уулзахад намайг эндээс гаргачихвал, хохирогчдын хохирлыг барагдуулаад өгье гэдэг байсан. Олон хохирогч, их хэмжээний хохиролтой энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байна. Тиймээс Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулах хүсэлтийг УЕПГ-т хүргүүлнэ. Мөн "2013 онд эдгээр компанид залилуулсан хүмүүс харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хандаж, хохирлоо эргүүлэн авч байсан. Тэр үед хууль хяналтын байгууллагаас www.negtugrug.com гэх сайтыг хаалгасан бол ийм олон хүн хохирогч болохгүй байсан" гэлээ. Харин www.negtugrug.com сайтыг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль “Садар самуунтай тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль ”, “Зар сурталчилгааны тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Өрсөлдөөний тухай хууль”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, тус хорооноос баталсан  журам, нөхцөл шаардлага болон Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа тул Оюуны Өмчийн Газрын улсын байцаагчийн дүгнэлт, эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрээр Монгол Улсаас хандах хандалтыг нь хязгаарлах арга хэмжээ авчээ.

Эдгээр компанид иргэд 3-35 сая хүртэлх төгрөгөө залилуулсан байна. Компаниудын зүгээс зарим иргэнтэй скайнердсан хуурамч гэрээ байгуулсан байсан гэдгийг ч иргэд онцолж байв. Хохирогч БЗД-ийн иргэн н.Цэдэнхүү "Энэ дөрвөн компани нь нэг эзэнтэй юм билээ. Миний хувьд "Дэлхийн тамга" компанитай гэрээ хийж, жижиг тэрэгний урьдчилгаа мөнгө гэж 4.5 сая төгрөг тушаасан. Машин захиалахад урьдчилгаа 50 хувийг өгөх ёстой. Таны машиныг 24-35 хоногийн дотор авчирч өгнө гэж гэрээндээ заасан байсан. Миний гэрээ хуурамч байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Ямартай ч улаан тамгатай л байсан. Гэрээн дээр н.Сэргэлэн гэдэг хүн гарын үсэг зурж, нягтлан нь мөнгийг авсан" гэж ярив.

Энэ талаар албаны эх сурвалж "Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. Харин сэжигтэн Д сураггүй алга болсон гэдэг нь ташаа мэдээлэл" гэсэн юм.

Иргэд ийнхүү залилуулсан нь эдгээр компанийн борлуулдаг автомашинууд худалдаачдын хэлдгээр зах зээлийн ханшаас 20-30 хувиар хямд, гүйлт багатай, он  залуу байсантай холбоотой юм байна.  

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин