Т.Билгүүнийг үхэлд хүргэсэн Хятад жолоочид 15 жилийн ял төлөвлөжээ

2015-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Өмнөд хөршид аялан тоглолтоор явж байсан “Шинэ үе” продакшны залуу жүжигчид энэ сарын 23-ны өглөө онгоцны буудал руу явж байгаад зам тээврийн осолд орсон харамсалтай хэрэг гарсан. Ослын улмаас залуу жүжигчин Т.Билгүүн амиа алдаж, тус хамтлагийн жүжигчид болох О.Алтансүх, А.Энхжин нар хүнд гэмтсэн. “Шинэ үе” продакшны зүгээс А.Энхжингийн хавирга гэмтэж, О.Алтсансүх толгойндоо гэмтэл авсан талаар мэдэгдсэн. Тэгвэл хоёр жүжигчний биеийн байдал дээрдсэн ч Хөх хотод эмчлүүлж байгаа юм байна.Харин талийгаач Т.Билгүүнийг өчигдөр өглөө ойр дотных нь хүмүүс сүүлчийн замд нь үдсэн.

Тухайн өдөр  хурд хэтрүүлж явсан ачааны машин манай жүжигчдийн сууж явсан машиныг хүчтэй мөргөснөөс болж осол гарчээ. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар осол гаргасан хятад жолоочийг БНХАУ-ын цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт болон урьдчилсан байдлаар осолд буруутай тус жолоочид 15 жилийн ял төлөвлөжээ. Мөн хятад жолоочийг цагдан хориод байгаа юм байна. Хятад жолооч 60 тоннын даацтай том оврын машинаар хурд хэтрүүлж явсан ба удахгүй хоёр улсын хууль хяналтын байгууллагынхан холбогдож энэхүү хэргийг шийдвэрлэхээр ярилцаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин