Хуягуудын хяналт сулаас хорих ангиудад 23 гэмт хэрэг гарчээ

2015-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс нийслэл, дүүргийн прокурорын газруудын харьяа хорих анги болон баривчлах байрнуудад гарсан гэмт хэргийн судалгааг хийжээ. Судалгаагаар өнгөрсөн онд дүүргийн прокурорын газруудын хяналтын харъяа хорих ангиудад нийтдээ 23 гэмт хэрэг гарчээ.  Гэмт хэрэг гарсан хорих ангиудыг анги тус бүрээр нь авч үзвэл: хорих 407 дугаар ангид хоёр, хорих 409 дүгээр ангид нэг, хорих 421 дүгээр ангид хоёр,  цагдан хорих 461 дүгээр ангид дөрөв, хорих 429 дүгээр ангид нэг, хорих 411 дүгээр ангид хоёр, хорих 417 дугаар ангид хоёр, хорих 427 дугаар ангид дөрөв, хорих 415 дугаар ангид таван гэмт хэрэг  гарсан байна. Үүнээс хүнд гэмт хэрэг тав, хүндэвтэр гэмт хэрэг 11, хөнгөн гэмт хэрэг долоо гарсан бөгөөд есөн хэргийг шүүхээр шийдвэрлэж, долоон хэргийг хэрэгсэхгүй болгож, зургаан хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа аж.   Хорих ангиудад гарсан гэмт хэргүүд нь ялтны харуул хамгаалалтанд тавих хяналт сул, шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын ажлын хариуцлага хангалтгүй, ялтны дунд зохиох сургалт, хүмүүжил, нийгэмшүүлэх ажил шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа мөн ялтнуудын дунд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хорих ангийн захиргаанаас зохион байгуулж буй ажил хангалтгүй байгаатай шууд холбоотой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин