Сар шинийн сонголт “Монголд үйлдвэрлэв”

2015-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.БАТ-ӨЛЗИЙ

Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар 2015” үзэсгэлэн худалдаа өчигдрөөс “Мишээл экспо”, “Драгон төв”, “Шөнийн зах” болон нийслэлийн дүүргүүдэд эхэллээ. Бид “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгээс дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм.  

Уламжлалт хэвийн боов хамгийн хямд байна

Цагаан идээ, хэвийн боовгүйгээр цагаан сарыг төсөөлшгүй. Тиймээс хамгийн эхэнд хэвийн боов, цагаан идээний үнийг сонирхлоо. Худалдагчид зарж буй бүтээгдэхүүнийг тайлбарлаж худалдан авагчдад амтлуулж байв. Хамгийн үнэтэй нь “Алтайн  хүү”, “Алиман сар”, “Зоргол хайрхан” компанийн хэвийн боов нэг ширхэг нь 2500-2600 төгрөг байв. Харин “Мөнх Ундрам хүнс” компанийн баруун нутгийн “Гүрмэл” дээсэн боов нэг ширхэг нь 2500, уламжлалт хэвийн боов 1900, тахилын боов 1000 төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгвэл энэ жилийн цагаан идээ үнийн хувьд сав баглаа, хэмжээнээсээ хамаараад харилцан адилгүй үнэтэй байна. Хорхой ааруул, хатуу ааруул, болон шар тос, бяслаг тус бүр нэг кг 10 мянга, ээзгий 7000, ээзгийний цагаан тос, хайлмаг 6000, чихэргүй аарц 7000 төгрөгийн үнэтэй.

Үзэсгэлэнд хөдөө орон нутгийн бүтээгдэхүүн иржээ

Мөн Улаанбаатар хотоос 1500 км-т байдаг Увс аймгийн ‘Увс эрдэнэ’, болон “Торгон жимс” компанийн  чихэртэй, чихэргүй цацаргана 5000, арвайн гурил 3500, үхрийн нүдний шүүс 8000, үхрийн нүдний чанамал 5000, мөн чацарганы цэвэр тос 100грамм нь  25 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус байгууллагууд нь жил бүр салбарын яамаараа дамжуулан мэдээлэл авч энэхүү үзэсгэлэнд ирдэг гэлээ. Мөн Дорноговь аймгийн “загасгалтай цай” буюу дархлаа сайжруулдаг цайг 3-5 мянган төгрөгөөр зарж байсан нь үйлчлүүлэгч ихтэй байлаа.

Цагаан сарын гоёл ямар байх вэ?

Энэ жилийн эрэгтэй дээлний загварт ихэвчлэн энгийн загвар голчилж байгаа ба кашмерин дээлнүүд 350 мянга байхад хүннү загвартай дээлний дундаж үнэ 200 мянга байна. Өнгөний хувьд бор шаргал, улаан хүрэн зонхилж байлаа. Харин эмэгтэй дээлний хувьд 200-300 мянга, загварын хувьд тайлтай загварлаг дээлийг сонирхох нь их байгаа гэнэ. Түүнчлэн даавуун материалтай тод өнгө давамгайлж байна. Хос дээлний хувьд 300-350 мянга, том хүний хантааз 90-120 мянга байхад, эрэгтэй хүүхдүүдэд нударгатай, дотортой дээл  охидод ууж, мөөгөн хормойтой даашинзан дээл моданд оржээ. Хүүхдүүдэд тод өнгийг голчлон сонгож байлаа.  Малгайны хувьд монгол загвартай лоовууз, гурав ба дөрвөн талтай малгай арьснаасаа хамаараад булга нь 250-280 мянга, үнэг илэг нь 230-250 мянга, ноёд малгай 300-350 мянгын хооронд үнэтэй байна. Мөн хүүхдийн лоовууз дөрвөн талтай малгай 35 мянга, гоёлтой малгай 15-30 мянгаар зарагдаж байна.

Мөн хөөрөгний даалин 5-10 саяын хооронд хийц загвараасаа хамаараад янз бүр байсан. Дархан нэхий, Говь, Буян, Гоёл кашмир зэрэг үндэсний томоохон компаниуд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнүүдээ энд авчирсан байсан бөгөөд “Гоё оймс” нэртэй монгол оймснууд үйлдвэрийн үнээрээ буюу 1500 төгрөгөөр худалдаалагдаж байсан нь эрэлт ихтэй байлаа.

Энэ үеэр эмэгтэйчүүдийн гоёлын зүүлт, ээмэг борлуулж буй н.Хоролоогоос борлуулалтын талаар тодруулахад “Энэ жил урьд жилүүдтэй харьцуулахад борлуулалт муу байна. Гэхдээ  хүмүүс алт мөнгөнөөс илүүтэйгээр ээлтэй чулуугаа ихэвчлэн авч байна. Мөн шүр, сувд, чулуу, гоёлын болор үнийн хувьд ч боломжийн 10-20 мянган төгрөгийн хооронд байгаа” гэлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд жижиг дунд үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн голлож байлаа. Тухайлбал, монгол үндэсний хээ угалз, монгол бичгийг харуулсан хүүхдийн болон том хүний фудволка, тэмээний ноосон бээлий, хонины ноосон хөнжил, монгол ширээр хийсэн арьсан тэлээ, арьсан түрүүвч, түлхүүрийн оосор гэх мэт монгол урчуудын бүтээлүүд тавигдсан байсан.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 22 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин