
Т.ДАЛАЙ
Дэлхийн 60 гаруй орны уран бүтээлч оролцсон “Манга” наадмаас Монголын зураач Н.Эрдэнэбаяр гран при шагнал хүртжээ. Түүний "Бумбардай Аргалд явсан нь" хүүхдийн зурган ном нь ийнхүү олон орны зураачдын бүтээлээс шалгарч чадсан байна. Шагналыг хоёрдугаар сарын 12-нд Японы Токио хотод гардуулах ажээ. Мөн энэ үеэр Японы хуучин нийслэл болох Киото хотын Манга музейд "Бумбардай Аргалд явсан нь" зурган ном тавигдах аж. Энэхүү зохиолд Монголын үнэт өв соёл болох араг, саврын тухай, эх үрийн хайр, хүйн холбоо, монгол домын тухай өгүүлдэг байна.
Эх сурвалж: www.polit.mn