
Б.ТӨГС
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын гурван сая дахь иргэний гэр бүлийнхэнтэй утсаар ярьж баяр хүргэлээ. Төрийн тэргүүн гурван сая дахь иргэний аав Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нарт мэндчилгээ дэвшүүлээд охинд Монголжин гэдэг нэр хайрлалаа. Аав нь охиндоо будаан дотроос нэр шигшиж Сэлэнгэ гэдэг нэрийг өгсөн тухай хэвлэлээр мэдээлсэн. Тэгвэл аав, ээж нь Ерөнхийлөгчийн өгсөн нэрийг охиндоо хайрлахаар болжээ. Ийнхүү гурван сая дахь иргэн маань Х.Монголжин нэртэй боллоо.
Эх сурвалж: www.polit.mn