Баярын өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

2015-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан  2013 оноос иргэдийн саналын дагуу баярын өмнөх амралтын өдрүүдэд улсын дугаарын сүүлчийн орны тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн. Иймээс энэ онд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Засаг даргын захирамжийн дагуу Авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 31,  хоёрдугаар сарын 07, 14-ний бямба гарагуудад, улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол  хоёрдугаар сарын 01, 08, 15-ны ням гарагуудад  өглөөний 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто  замын хөдөлгөөнд оролцоно.

Мөн одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтын бүсэд оруулсан өөрчлөлт нь  СХД-ийн  нутаг Энхтайваны өргөн чөлөөнд буюу Сапарогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замыг дугаарын хязгаарлалтанд оруулж байгаа юм байна.

-Чингэлтэй дүүргийн нутаг  Дэнжийн 1000-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд ,үерийн далангаас зүүн тийш “Судалт төв”-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд  өглөөний 08.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулж  замын  хөдөлгөөнийг зохион байгуулахаар болжээ.

  -Энэ үеэр томоохон худалдааны төв захууд УБ хотын захирагчийн ажлын албатай байгуулсан санамж бичгийн дагуу өөрсдийн автомашины зогсоолд нэмэлт хүн гарган хөдөлгөөн зохицуулалт хийж  ажиллана.

 -Авто замын ачааллыг бууруулах зорилгоор  Нарантуул захын урд зам буюу  Чулуун Овооны уулзвараас баруун тийш Нарантуул захын уулзвар хүртэлх замаар  таван тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өглөөний 07.00 цагаас оройн 22.00 цагийн хооронд явуулахгүй.

   -Төвлөрсөн том худалдааны төвүүдийн ачааллыг бууруулахын тулд Нийслэлийн зургаан дүүргийн 14 байрлалд худалдаа хийхээр болсон байна.

Тухайлбал:

-Баянзүрх дүүрэгт “SKY” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааний төв.

-Сүхбаатар дүүрэгт Чингисийн талбай, Цэрэндоржийн  гудамж.

-Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын талбай.

-Баянгол дүүрэгт Лион тауэр.

-Хан уул дүүрэгт “Sky Трейдин”-г ХХК, “Номин 5”  ХХК, “ Home Plaza”-ий-н дотор талд, “Улаанбаатар импекс” ХХК,

-Сонгинохайрхан дүүрэгт “Сийлбэр”  Худалдааны төв, “Сувдан төв”  зэрэг газрууд хамаарч байна.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 42 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин