
С.САРУУЛ
СБД-ийн нутаг дэвсгэр Санзайн аманд өчигдөр үдээс хойш зам тээврийн ноцтой осол гарч 23 настай эмэгтэй нас барсан байна. Тухайн үед Алион маркийн автомашинд нас барсан эмэгтэйгээс гадна дөрвөн хүн зорчиж явсан бөгөөд зорчигчид хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. Тиймээс хальтиргаа гулгаатай замд хамгаалах бүсээ зүүж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: www.polit.mn