Эмнэлэг болгох боломжтой юу, сайд аа?

2015-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

100 гаруй мянган хүнд хүрч ажиллах боломжтой, тэр дундаа төрийн тусгай албаны 30 гаруй мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай хоёр барилга хотын төвд дүнхийсээр таван жилийн нүүрийг үзлээ. Анх төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зориулалтаар эхлүүлсэн барилгыг оффисийн зориулалттай болгож, сүүлд нь дахиад эмнэлэг болгох боломжтой эсэхийг судалж эхэлсэн. Хугацаа ёсоор оны өмнө энэ асуудал тодорхой болох байсан ч одоог хүртэл таг чиг байна.

Нийслэлчүүдэд хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг шаардлагатай байгаа энэ үед 100 мянган хүний багтаамжтай эмнэлэг ашиглалтад орчихсон бол төрийн эмнэлгийн ачааллыг бууруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ иргэдэд илүү ойртох байсан гэх хүн олон. Барилгын ажил таван жил гацсан шалтгаан нь хөрөнгө, мөнгө дутагдсанаас гадна хамгийн том шалтгаан нь улс төр. Засгийн газрын тогтоолоор 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд барилгын ажил 80 хувьтай, эмнэлгийн нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, аппарат байрлуулчихсан байхад зориулалтыг нь өөрчилж  Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн шалгах ажиллагаа явуулах контор болон шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын нэгдсэн цахим мэдээллээр иргэдэд үйлчлэх төв болгон өөрчлөхөөр болсон юм.

Эмнэлгийн ажилтнууд эсэргүүцэж хэдэнтээ жагсаал, цуглаан зохион байгуулж олон нийтийн анхааралд өртсөн. 3.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий MRI аппарат эвдэрч дахин засварлахад 100 гаруй сая төгрөг шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байсан ч оффисийн барилгын Б блокийн барилгын ажлыг дуусгаж өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад оруулахад бэлэн болгосон байдаг. Харин А блокийн санхүү­жилтийг шийдээгүйгээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд барилгын ажил урагшлаагүй. Улсын комисс хүлээж авсан байрны хонгилын давхарт шорон байгуулсан тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэнээр оны өмнөхөн багагүй бужигнасан. Хууль зүйн яамнаас мөрдөн байцаах ажиллагаа явуулах түр саатуулах байр хэмээн тайлбарласнаар энэ асуудал намдаад байлаа.

Үүнээс хойш нэг их удал­гүй Хууль зүйн сайд Д.Дорлигжав ту­шаал гаргаж энэхүү оф­фи­сийн барилгыг эр­гээд эмнэлгийн зориу­лал­таар нь ашиглаж бо­лох эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсан билээ. Д.Дорлигжав сай­дын үйлдлийг өмнөх сайдынхаа ажлыг үгүйсгэж байна гэж хардах хүмүүс байсан ч эргээд эмнэлэг болгоосой гэх хүн олон байна. Өмнөх барилгыг оффисийн зориулалттай болгоход Б блокод 600 сая төгрөг зарцуулсан тухай албаны хүмүүс мэдээлсэн. Тэгэхээр эмнэлгийн зориулалттай болгоход да­хин ийм хэмжээний мөнгө шаардлагатай болж таарна. Дээрээс нь эвдэр­сэн аппаратыг хэвийн үйл ажиллагаанд оруулахад 100 гаруй сая төгрөг шаардлагатай гэж байгаа.

Ямартай ч  Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Д.Сунжидаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд ажилдаа орж, тав хоногийн хугацаанд хариу мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэтэл ажлын хэс­гээс ямар дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байна. Учир нь тухайн үед ажлын хэсгийг ахалж байсан Д.Сунжид ажлаа өгснөөр яаманд энэ тухай ам нээх хүн тун ховор байна. Д.Дорлигжав сайд ч өөрөө таг чиг. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах боломжтой юу, сайд аа?

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 42 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин