Л.Итгэлтөгс: Мөнгөн усанд хордсон хоёр иргэн сэхээнд байгаа

2015-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын хоёр иргэн  энэ сарын 22-нд мөнгөн усанд хордсон. Энэ талаар МХЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Итгэлтөгсөөс тодрууллаа.

-Юунаас болж иргэд мөнгөн усанд хордсон юм бол. Энэ талаар тодруулаач?

-Баян-Өлгий аймгийн Бугат суманд 25 настай Е, 13 настай Н нар мөнгөн усанд хордсон хэрэг гарсан. 25 настай Е нь энэ сарын 17-ны өдрөөс толгой нь эргэн халуурч, биеэр нь улаан тууралт гарсны улмаас сумынхаа эмнэлэгт хандсан байна. Өвчтөн өнгөрсөн оны аравдугаар сард мал нядалж байхдаа баруун гарын дунд хурааг гэмтээж, эмнэлэгт арав хоног эмчлүүлээд гарсан гэсэн. Тэгээд дахин эмчлүүлсэн хуруугаа гэмтээгээд оточ Х.Аблайханд хандан зургаан удаа мөнгөн усны эмчилгээ хийлгэсэн ч биеийн байдал улам дордож, сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. Харин түүний дүү болох 13 настай Н бөөлжиж, халууран, биеэр нь тууралт гарч эмнэлэгт хандан эмчлүүлж байгаа. Эмчийн үзлэгээр дээрх хоёр хүн нь мөнгөн усны хордлого авсан нь тогтоогдсон.

-Хүмүүсийн биеийн байдал хэр байгаа бол?

-Эрчимт эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай тул Улаанбаатар хотын Хордлогын төвд эмчлүүлэх хэрэгтэй байгаа ч биеийн байдал муу байгаа учраас  аймгийнхаа эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Аймгийн мэргэжлийн хяналт,  Онцгой байдал, Цагдаа, Тагнуулын байгууллага хамтран шалгалт хийхэд оточ Х.Аблайхан нь ясны идээт үрэвслийн эмчилгээг мөнгөн ус ашиглан хийдэг болох нь илэрсэн. Уг эмчилгээг арван  жил хийсэн бөгөөд нэг сард дунджаар таван хүнд хийдэг байна. Иргэдийн хүсэлтээр эмчилгээ хийдэг гэх боловч эмчлүүлсэн хүний бүртгэл, тэмдэглэл байхгүй байсан. Тэгэхээр сувилагч мэргэжилтэй хэрнээ зөвшөөрөлгүй эмчилгээ хийсэн. Мөн хаяг, шошгогүй, гарал үүсэл, зориулалтын бус, хувь хүнээс авсан мөнгөн ус, химийн бодис, тосоор эмчилгээ хийсэн үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 42 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин