Т.Соёлхүү: Бид өмчлүүлэх газар бүрт очиж хэмжилт, судалгаа хийсэн

2015-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Нийслэлийн иргэнд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн цахим бүртгэл өчигдрөөс эхэллээ. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын  Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүүгээс тодрууллаа.

-Энэ удаагийн газар өмчлүүлэх бүртгэл өмнөхөөс юугаараа онцлог вэ?

-Анхны бүхэн алдаа оноотой байдаг. Нэгдүгээр ээлжийн газар өмчлөл дээр асуудал гарч иргэдийг бухимдуулсан зүйл бий. Харин одоо бид туршлага дээрээ үндэслэн газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн ажлаа эхлүүлээд байна. Цахим систем, бүртгэлийн хувьд өмнөхтэй адил. Эхний ээлжинд бүртгүүлсэн ч сонгогдоогүй иргэд энэ удаа оролцохдоо өмнө нь авсан кодоороо бүртгүүлэх боломжтой. Тэгэхээр иргэд ч цахим системд хандаж сурсан, бид ч багагүй туршлага хуримтлуулсан учраас хоёрдугаар ээлжийн газар өмчлөлд ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж найдаж байна.

-Цахим системд нэгэн зэрэг олон мянган хүн хандсанаас хүндрэл үүсч байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Газар өмчлөлийн эхний ээлж зарлагдсан өдөр 280 гаруй мянган хүн манай системд хандсан байдаг. Хүмүүс нэг өдөр явагдаад дуусна гэж бодсон байх. Харин одоо иргэд учрыг нь олсон болохоор арай өөр хандах болов уу. Гэхдээ бидний зүгээс ч энэ талын хүндрэл гарч магадгүй гэдгийг тооцоолсон.  Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл технологийн хэлтсээс цахим системийг сайжруулсан.

-Эхний ээлжийн газар өмчлөх явцад бас нэгэн хүндрэл гарсан. Иргэдийн өмчилсөн газарт гуу жалга, гол горхи таарсан гээд л шүүмжлэл дагуулж байлаа. Үүнийг танайх хариуцдаг биз дээ?

- Тийм ээ. Энэ асуудал дээр Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран ажилладаг. Энэ удаа манай мэргэжилтнүүд өмчлүүлэх газар бүрт очиж хэмжилт судалгаа хийлээ. Түүндээ үндэслэн хаягжилт хийсэн. Мөн Иргэний бүртгэлийн газраас регистрийн дугаа­рын нарийн мэдээлэл авлаа. Тэгэхгүй бол ре­гист­рийн дугаарыг санаа­тай байдлаар буруу хийсэн тохиолдол олон гарсан.

-Өмчлүүлэх газрууд ямархуу нөхцөл байдалтай вэ. Дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа бол?

-Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булгийн хоёрдугаар хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн нэгдүгээр хэсэг зэрэг байршлуудаас сонгон өргөдлөө өгөх боломжтой болсон.Дэд бүтцийн хувьд хөгжих бүрэн боломжтой.  Нийслэлийн удирдлагуудын зүгээс цахимаар өмчлүүлж байгаа газруудаа дэд бүтэцтэй болгох талаар ихэд анхаарч байна.  Одоо өмчлүүлж байгаа таван байршил ямар ч гэсэн тог цахилгаантай. Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын орчим гэхэд хар замтайгаа ойрхон. Ер нь хүн очоод амьдрах бүрэн боломжтой газруудыг иргэддээ санал болгож байгаа. 

-Мөн өмнө өмчлүүл­сэн  Улиастайн Хожуулын ам дахь газар шавар шалбааг ихтэй, налуу, уулын энгэр газар гэж иргэд шүүмжилж байсан?

-Тэр зүгт хар зам хараахан тавигдаагүй. Тэгэхээр очиход жаахан бэрхшээлтэй байж болно. Гэхдээ нийслэлтэй хамгийн ойр байршил юм.  Дэд бүтцийг нь хөгжүүлж чадвал болохгүй юм байхгүй.

-Манай улс анх удаагаа цахим хэлбэрээр газраа өмчлүүлж буй. Энэхүү системийн давуу тал олон. Харин сөрөг тал нь юу вэ?

-Хэрэв системд хандаж байгаа олон мянган хүний хүсэлтийг хороо дүүрэг дээрээ авна гэвэл ямар их ачаалал үүсэх бол. Дараа нь сонгон шалгаруулалт болдог хэн нэгэн албан тушаалтныг хардах хэрэг гарна. Тэр бүхнээс л цахим систем сэргийлж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 42 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин