“Дунд сургуулийг зун ажилладаг, өвөл амардаг болгоё”

2015-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

“Дунд сургуулиудыг зун хичээллүүлдэг болгоё ”санаачилгыг Ардчилал, шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гаргасан байна. Харин дунд сургуулийн төгсөх анги буюу 11, 12 дугаар ангиудыг өвөл хичээллүүлж болох юм гэж тэд хэллээ. Хэрвээ сургуулиудыг зун ажиллуулдаг болвол улс орны хөгжил болоод эдийн засагт, гэр бүлийн хөгжилд олон эерэг үр дүн гарах талаар санаачлагчид хэлж байна. Тухайлбал, өвлийн улиралд хүүхдүүд ханиад томуугаар өвчлөх нь эрс багасч үүнийгээ дагаад хүүхдийн эмнэлгийн ачаалал буурна. Мөн хальтиргаа гулгаатай үед зам тээврийн осолд өртөх нь багасах, өвлийн хүйтэнд өглөө эрт, орой харанхуйгаар сургуульд явж нохойд хазуулах, гэмт хэргийн золиос болохгүй байх зэрэг олон эрсдлийг бууруулна гэж үзэж байна. Түүнчлэн монголчууд долоо хоногт хоёр өдөр амардаг, дээр нь нэмээд зуны гурван сар амарч, найр наадам хэсч өнгөрөөдөг явдал багасах гэнэ. Нөгөө талаар хүүхдүүд зун морь унаж, мориноос унаж бэртэх цаашлаад амь насаа алдах хүртэл харамсалтай хэргүүд гардаг байдал зогсоно гэлээ.  Хот суурин газрын иргэд өвлийн улиралд утаагүй орчинд хөдөө гарч хүүхдүүдээ амраах, цана чаргаар гулгуулах зэрэг шинэ боломж нээгдэнэ. Сургуулийн урсгал засварыг өвөл ч хийж болно. Ингэснээр өвөл ажилгүй суудаг барилгынхан ажилтай болно зэргийг хүртэл тооцоолжээ. Уг санаачилга хэдийгээр сөрөг зүйлтэй тулгарах хэдий ч эерэг тал нь давуу учраас бид санаачилгаа шийдвэрт нөлөөлтөл ажиллана гэдгээ холбооны тэргүүн Л.Сэлэнгэ хэллээ. Тэд энэхүү санаачилгаа албан ёсоор БСШУЯ-нд бичгээр хүргүүлэх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 42 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин