Оюутнуудын цагийн ажил 500-800 мянган төгрөгийн цалинтай

2015-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн сурвалжлага

Б.Туул

Оюутан, залуус хичээлийнхээ хажуугаар ажил хийх хүсэлтэй байдаг ч тэр бүр олддоггүй. Харин Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажил идэвхтэй хайж буй  залуучууд болон ажил олгогчдын үйл ажиллагааг дэмжих, зорилгоор  “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлээд байгаа билээ.  Тус аяны хүрээнд ажил олгогч байгууллагуудтай хамтран “Цагийн ажил”, “Ажлын байр” зэрэг арга хэмжээг зохион байгуулан хичээлийнхээ хажуугаар ажил хийх хүсэлтэй оюутан залууст  ажлын байрны талаарх танилцуулга хийх, зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг ажлыг зохион байгуулаад байгаа юм. Тэгвэл МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хөдөлмөр зуучлалын ухаалаг  систем  www.myjob.mn сайтыг одоогоос жилийн  өмнө ажиллуулж эхэлсэн билээ. Уг сайтын нэг жилийн ой өнгөрсөн пүрэв гаригт тохиож, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс “Part-time” хөдөлмөрийн  яармагийг амжилттай зохион байгуулсан юм. Энэ удаагийн арга хэмжээнд  ажил олгогч томоохон байгууллагууд тун идэвхтэй хамрагджээ.         

Оюутан, залуучуудын өвлийн амралт эхэлсэн ч  цагийн болон түр ажлын байранд хамрагдах хүсэлтэй оюутнууд цөөнгүй ирсэн байв. “Номин” холдинг, “Скай” медиа, “Хоме” плаза, “Сод Монгол” групп, “Глобал” бридж, “Премир” ,“Туушин” зочид буудал зэрэг үндэсний томоохон ажил олгогч 16 байгууллага оролцсон  байна.    Энэ оны  хамгийн анхны “Part Time”  хөдөлмөрийн  яармагт   нийт 1000 гаруй  оюутан, залуус хүрэлцэн ирсэн гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Нийт  589 ажил хайгч бүртгүүлснээс  байнгын ажилд 153, цагийн ажилд 288 ажил хайгчийг шууд зуучиллаа гэдгийг Хөдөлмөрийн төв биржийнхэн хэлж байна. Оюутан залуус болон байнгын болон түр ажлын байр сонирхсон залуучуудын дунд  жолооч, зөөгч,  хамгаалагч, сурталчилгааны  ажилтан,  тогооч гэх мэт ажлын  байр эрэлт хэрэгцээ ихтэй байв.

Монголын Залуучуудын Холбоо 2013 онд Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөрийн гол зохион байгуулагч буюу гүйцэтгэгчээр Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажилласан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” гэсэн гурван төслийг хэрэгжүүлсэн юм.  Энэ ажлын хүрээнд өнгөрсөн онд  10 мянган  залуучуудыг  ажилтай, орлоготой болгожээ. Харин энэ оны хамгийн эхний хөдөлмөрийн яармагт 1000 гаруй оюутан залуус хамрагдсанд зохион байгуулагчид ам сайтай байв.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн, хүссэн ажлын байрандаа бүртгүүлсэн оюутнууд ч сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж байсан. Оюутнуудын олонх нь хичээлийнхээ хажуугаар хийх боломжтой цагийн ажил сонирхож байгаагаа нуусангүй. Өдөрлөгт  оролцсон байгууллагуудын цагийн ажлын үнэ ханшийг сонирхож үзвэл өглөө, оройн ээлжинд ажиллах оюутнуудад 500-800 мянган төгрөгийн цалин олгоно гэж байв. Харин зарим нь  Цагийн ажлын цалингийн тухайд тухайн оюутантай тохиролцоно гэж байсан.  Цагийн ажлын дийлэнх нь сурталчилгааны материал тараах, архивын бичиг баримт цэгцлэх, барилгын ажлын туслах ажилтан, ноос ноолуурын үйлдвэрт, индүүчин, угаагч хийх гэх мэт ажлууд байв. 

OYUN
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

7 цаг 29 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

8 цаг 9 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

19 цаг 13 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

19 цаг 13 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин