Энгийн захтай дээл энэ жилийн гоёл

2015-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Өнгөрсөн жилийн цагаан сараар хүннү  захтай дээл загвар болж байсан энэ жил энгийн өөрөөсөө монгол захтай , өнгө дагуу бүстэй дээл загвар болох төлөвтэй байна. “Мишээл- Экспо” төвд өчигдрөөс эхэлсэн цагаан сарын өргөтгөсөн  үзэсгэлэн худалдаан дээр голдуу ийм загварын дээлнүүд байлаа.  Үзэсгэлэнгээ гаргаж байгаа компаниудын загвар зохион бүтээгчид ч энэ талаар хэлж байсан юм. Үзэсгэлэн худалдаанд монгол үндэсний дээл хувцас,  малгай, гутал хийдэг  200 гаруй аж ахуйн нэгж оролцжээ. Монгол ноолууран,  япон, солонгос, хятад, энэтхэг  төрөл бүрийн чамин тансаг торго, даавуугаар өнгө размерийн өргөн сонголттой  хос дээл, хүүхдийн дээл, дан дээл зэргийг сүүлийн үеийн загварт оруулан урласан байв. Үнийн хувьд том хүний хос дээл хийц материал чанараасаа шалтгаалан 350-550 мянган төгрөг бол хүүхдийн дээл 35-50 мянган төгрөгийн хооронд байлаа. Харин дан эрэгтэй, эмэгтэй дээл 150-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жилийн дээлний өнгөны хувьд завсрын өнгө зонхилох ажээ. Тухайлбал, хос дээл яг ижилхэн өнгөтэй биш эрэгтэй дээлний өнгөнөөс эмэгтэй дээлнийх нь өнгө бага зэрэг ууссан байх жишээтэй. Түүнчлэн булга, минжин  хүрэм гурван сая бол  энгийн  хантааз, хүрэм 35-40 мянган төгрөгийн үнэтэй байна.  Үзэсгэлэнд хөдөө орон нутгаас оролцож байгаа иргэд ч байна. Тухайлбал, өвөрхангай аймгийн оёдолчид ирсэн байсан юм. Эднийх солонгос нэхийгээр монгол загварын дээл урласан нь содон харагдав. Нэхий дээлэндээ  монгол хээ товойлгон урласан нь үйтэн хуар дээлийг санагдуулам. Энэхүү дээл хосоороо нэг сая төгрөгийн үнэтэй. Мөн бүх төрлийн ноолууран бүтээгдэхүүн 20-50 хувийн хямдрал зарлажээ. Үзэсгэлэн худалдаа цагаан сар хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: www.polit.mn

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

7 цаг 32 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

8 цаг 12 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

19 цаг 16 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

19 цаг 16 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин