
“Шинэ үе” продакшны жүжигчид ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт аялан тоглолт хийж явах үеэр автозамын осолд оржээ. Ослын улмаас жүжигчин Т.Билгүүн амь насаа алдсан байна. Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр жүжигчдийн сууж явсан автомашин ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас тус продакшны жүжигчид гэмтэл бэртэл авч одоогоор хоёр жүжигчний биеийн байдал хүнд байгаа аж. Биеийн байдал нь хүнд байгаа хоёр жүжигчинд Шилийн гол аймгийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийж эхэлсэн байна.