Харилцан ойлголцохгүй байгаа Оюутолгой ийм шахалт үзүүлжээ

2015-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.СОДОН

Монгол Улсыг нэн шинэ хөгжилд  хүргэнэ хэмээн рекламдаж байсан Оюутолгойн орд газрыг ашиглах төслийнхөн гэрээ байгуулснаасаа хойш элдэв маргаанаар тасрахгүй өнөөг хүрч  байна. Төслийн анхан шатны санхүүжилтийн тооцоог манай Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй,Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид 130 сая ам.долларын акт тогтоосон зэргээс болж далд уурхайн буюу хоёрдугаар шатны санхүүжилт  болох  5  орчим  тэрбум ам.долларын санхүүжилт гацчихаад байгаа юм. Гэтэл Оюутолгой болон Туркойс хилл, Рио Тинто компаниудын зүгээс манай Засгийн газарт Харилцан ойлголцлын санамж бичиг хэмээх зүйлийг тулгасан юм байна. Өнгөрсөн оны аравдугаар сард тэд долоон хуудас бүхий харилцан ойлголцлын бус шахалт, шаардлагын агуулгатай баримт бичигт гарын үсэг зуруулахаар оролдож байжээ. Гэвч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зөвшөөрөөгүй тул энэхүү төсөл бага зэрэг өөрчлөгдөөд одоог хүртэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ширээн дээр байгаа бололтой.

Санамж бичгийн төслийн 2.4-т “Зардлын зөрүүний талаар хангалттай тайлбар хийгдсэн бөгөөд талуудын хооронд нэгдүгээр шатны зардалтай холбоотой шийдэгдээгүй ямар нэг асуудал болон сөрөг дүгнэлтүүд  байхгүй болно” хэмээн тулгажээ. Гэтэл төслийн анхан шатны санхүүжилтийн дүнтэй холбоотой маргаан өнөөг хүртэл эцэс болоогүй байгаа билээ. Мөн санамж бичгийн төслийн 2.7-д зөвхөн дор дурдсан нөхцлүүд хангагдсаны үндсэн дээр төслийн хоёрдугаар шат эхлэх боломжтой” хэмээгээд ТЭЗҮ-г  хүлээн зөвшөөрч  батлах, 2014 оны  зургадугаар сарын 20-ны өдөр тогтоосон татварын актыг шийдвэрлэсэн байх гэх мэт тулгалтуудыг оруулсан байна. Цааш нь 3.4 дэх заалтдаа “Төслийн  санхүүжилтийн таталт хийхийн тулд 2.7 болон 3.2-т заасан хоёрдугаар үе шатны угтвар нөхцлүүд хангагдсан байх шаардлагатай гэжээ. Энэ мэтчилэн хэрэв тохиролцоонд хүрч төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт эхэлвэл эхний жилд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс үзвэл Оюутолгой төслийнхөн монголчуудыг, манай Засгийн газрыг ямар ч  байсан буулгаж авна  гэдэгтээ эргэлзэхгүй байгаа бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 42 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин