
Ц.Баяр
Цагаан сартай холбогдуулан Монголын Залуучуудын Холбооноос “Монголоороо гоёцгооё” үзэсгэлэн худалдааг санаачлан Залуучуудын бизнес төв, Сургалт судалгааны “Полиси” төвтэй хамтран зохион байгуулахаар болжээ. “Монголоороо гоёцгооё” үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин монгол чанартай, баталгаатай, эдэлгээтэй бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэж, сурталчилах ажээ. Үзэсгэлэнгээр Монгол ёс заншлаа дээдлэх, бахархах сэтгэлгээг залуучуудад түгээх юм байна. Энэ үзэсгэлэнд оролцох байгууллагууд нь 30-40 хувийн хямдрал зарлах гэнэ.
Эхсурвалж: www.polit.mn